1800-1200 тусгай дугаараас 360 иргэн мэдээлэл авчээ

2021-03-30 597 1

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу гуравдугаар сарын 29-нд иргэдээс нийт 360 дуудлага иржээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 18 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.26 минут байгаа аж. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 26 иргэн хандсанаас 10 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 16 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажилласан байна.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 123 буюу 34.2 хувийг машин ачилт, 70 буюу 19.4 хувийг төрийн байгууллагын үйлчилгээ, хаяг, утас, байршил, 55 буюу 15.3 хувийг өргөдөл, гомдлын явц, хариу авах дуудлага эзэлсэн гэж Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс мэдээллээ.

 

Холбоотой мэдээ