Өдгөөгөөс 11 жилийн өмнө. 2009 оны намар шиг санагдаж байна. Монголын улс төрд “төрийн эргэлт” гэхэд ч хаашаа юм, үзэгдэл гэх нь бас юу юм нэгэн үйл явдал болсон нь Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд С.Баяр үүрэгт ажлаасаа чөлөө авч зугтсан юм. Энэ явдлаас даруй 11 жилийн дараа Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард түмэн, сонгогчдоо, танхимын сайд нараа орхиод зугтсан. Дэлхий нийт цар тахлаар давалгаалж, монголчууд эхнээсээ аюулт өвчинд нэрвэгдэж, борооны дараах мөөг шиг тахлын голомт идэвхжсэн өнгөрсөн нэгдүгээр сарын уй гунигийг өнөөдөр ч бид мартаагүй байна. Нялх, нярайгаа гэртээ орхиод, халдварын голомтод эмч нар хэдэн сараар амралтгүй ажиллаж, иргэд хөл хорионд өдрийн орлогоо алдаж, үндэсний үйлдвэрүүд хаалгаа барьж, ажилгүйчүүд хэдэн зуугаааа нэмэгдэж, үймцгээсэн. Өдгөө ч цар тахлаас үүдэлтэй өлсгөлөн, ядуурал, ажилгүйдэл, өр авлага, найдваргүй зээлдэгч өслөө. Царцсан ЖДҮ-үүд босох сөхөөгүй хөлдсөн. Цаг тайван болоогүй, цар тахал намжаагүй байна. Иргэдийн амьдрал туйлдаж, хорионы өдрүүдийг арайхийн барж байхад дээдсүүд Ковидоор мөнгө хүүлж, Ерөнхийлөгчийн сонгуульд Сангийнхаа мөнгийг хав дарж, хамаг л анхаарлаа хандуулахыг харах яасан гунигтай.
Засаг төр нь үндсэн үүргээ умартаж, арилжааны телевиз, ашгийн төлөөх сэтгүүлчдийг худалдаж аваад хэдэн зуун тэрбумаар ивээн тэтгэж, шөнө өдөргүй пиардаж байна. “Гэртээ идэх хоол, өмсөх хувцасгүй ч зурагтаар гарах тансаг шоу, үнэтэй нэвтрүүлгээр өл залга, өөрсдийн байгаа царайг харцгаа” гэх шиг даажинтай.
Хаврын хавсаргатай өдрүүдээр Монголд улс төрийн намууд л хамгийн завгүй байна. Ойр ойрхон хуралдах нь хуралдаж, хуралдаж чадахгүй нь үгсэн хуйвалдаж хэн нь хэнийхээ хөнжилд орсноо ч сэхээрэх завгүй бужигнаж байна. Үзэл бодол, чиг шугам, нам эвслийнхээ үнэт зарчмыг тэд гээцгээж, сэм хуйвалдаж нам наймаалцаад түмэн завгүй. Эцэстээ цар тахал ч юу билээ, вакцин дархлаажуулалт ч хэнд билээ. Ажлын байр, өрхийн орлого, хүүхэд багачуудын сургууль, цэцэрлэг ч юу билээ…болов. Хөл толгой нь мэдэгдэхгүй удирдаачгүй тайзан дээр баахан шоу менежерүүд л хашхирч, харааж ерөөдөг эмгэнэлт жүжгийн үзэгдэл болж хувирлаа, энэ улс.
Цаг төр ийм үймээнтэй байхад өнөөх хар толгойгоо амраах гээд бодлогын талбараас зугтсан 31 дэх Ерөнхий сайдыг Ерөнхийлөгчид горилохыг харах гол харлам. Хүнд цагт орхисныг нь бодохоор өөрийн эрхгүй “Зугтдаг Сүрэл” хэмээн дуурсах алдрыг нь өөрчилмөөр санагдах.
Гэтэл “Зугтдаг Сүрэл” маань МАН гэх малгайтай бүхэнтэй марсайтлаа инээчихсэн “Би энэ улсын хаан болно” гээд 100 хувийн дэмжлэг гээчээр мотордуулсан зургаа цахим орчинд шахахыг харах ичмээр, элэглэмээр. Түүний тухайд, Монголыг мандуулсан гавьяагүй ч бэрх цагийн хүндийг үүрэлцсэн сэн бол тахин шүтдэггүй юм аа гэхэд тал талаас нь өнөөдрийн дайтай “мэрэхгүй” байв.
Монголчууд хэзээнээсээ л зовлон туулахад нь орхисон нэгэндээ ясны дургүй. Тэгснээс хөөж туухад нь зууралдаж хоцорсон нэгэндээ ойгүй сайн байх нь элбэг.
Үндэстнийхээ онцлогийг ч ойлгоогүй “Зугтдаг Сүрэл” гуайд өөрийнх нь тойрон хүрээлэгчдээс өөр алга таших хүн бараг л үгүй болов уу.
4 cэтгэгдэлтэй
Бүр хэргээр ядаргаанд өр зээлийн дарамтанд оруулж сонгууль дөхөхөөр өөрийг нь сонголт хийсэн хүмүүст мөнгө тараах гэсэн илт улаан цагаан арга яваад байна гэж харж байна. Ямар агуу их шунал вэ ЕС хүн шиг байж чадаагүй түүхэнд нэрээ хараар үлдээчихээд одоо Екөд нэр дэвших гэж улайрахыг харахаар өмнөөс огиудас хүрэх юм.
The point of view of your article has taught me a lot, and I already know how to improve the paper on gate.oi, thank you. https://www.gate.io/signup/XwNAU
Thank you very much for sharing, I learned a lot from your article. Very cool. Thanks. nimabi
Your article helped me a lot, is there any more related content? Thanks! https://accounts.binance.com/zh-TC/register?ref=VDVEQ78S