Кофе шоп, сургалтын төв, бассейн, фитнесийн үйл ажиллагааг нээлээ

2021-05-15 772 1

УОК-ын шийдвэрээр тавдугаар сарын 15-наас дөрвөн төрлийн үйл ажиллагааг нээхээр болсон. Энэ дагуу өнөөдрөөс кофе шоп, бүх төрлийн сургалт, чийрэгжүүлэх төвүүд (фитнес), бассейнуудыг нээж байна. Ингэхдээ кофе шоп, чийрэгжүүлэх төв, бассейнууд хүчин чадлынхаа 50 хүртэлх хувьд буюу 50 хувийн дүүргэлттэй үйл ажиллагаа явуулна. Харин бүх төрлийн сургалтууд 10 хүртэлх хүнтэйгээр үйл ажиллагаа явуулах юм.

Үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний газар, байгууллагууд нь вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон гэрчилгээтэй болон өвчлөөд эдгэсэн тухай эмчийн магадалгаатай хүн ажиллуулах бөгөөд мөн дээрх бичиг баримтыг үндэслэж иргэдэд үйлчилнэ. Коронавирус халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэд вакцины гэрчилгээгээ www.vis.health.gov.mnwww.emongolia.mn сайтаар  нэвтэрч, авах боломжтой.

Холбоотой мэдээ