АН: Хар машины лиценз дууссан ч парламент, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг тоолсоор байна

2021-05-20 638 1

Ардчилсан намын 4:11 уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтын дараа АН-ын дарга М.Тулгат, Ц.Оюундарь, Ч.Өнөрбаяр нар мэдээлэл хийв.

Тэд “Хар машины лиценз дууссан ч СЕХ сунгуулаагүй, хэдэн IT залуу МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн заавраар хакерддаг. Саналын хуудсыг гараар тоолох үед хэвлэмэл хуудас нь бэлэн байдаг. Үүнд МАН-ын удирдлагууд оролцсон.

Д.Пүрэвдаваа, П.Нүрзэд нар мөнгө өгч, үр дүнгээ захиалсан, Эцэст нь Б.Сэмжидмаа, Г.Гангамөрөн мэтийн хүмүүс сонгогдсон” гэв.

Канадын “Dominion voting” компаниас 2020 оны есдүгээр сарын 15-нд СЕХ-нд албан бичиг хүргүүлжээ. Хэвлэлийн хуралд санал тоолох хар машины IT инженерээр ажиллаж байгаад “сонгогчийн саналыг хууль бусаар өөрчилж, төрийн эрхийг авсан” хэрэгт шалгагдаж байгаа иргэн н.Ган-Очир оролцож, дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Миний бие сонгуулийг хууль бусаар авах гэсэн гэмт хэргийн хохирогч болсон. Цагдаа, тагнуулын байгууллагаар зургаан сар шалгуулсан. 2020 оны орон нутгийн сонгуулийн үеэр үйлдэгдсэн хэдий ч УИХ-ын сонгуулиас улбаатай. Намын болон төрийн хүмүүс иргэдийн саналыг хууль бусаар өөрчилж байгаа. Монгол Улсын хууль хэргийн гэрч болох надад сэтгэлзүйн дарамт үзүүлсэн. Сонгуулийн хар машины программын хугацаа 2018 онд дууссаны дараагаар МАН-ын удирдах албан тушаалтан ямар ч нууцлалгүй болгосон.

Уг хэрэгт Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан н.Пүрэвдаваа, н.Нүрзэд, МАН-ын удирдах албан тушаалтан, СЕХ-ны хар машиныг хариуцаж ажилладаг IT инженер хамаарагддаг.

Сонгуулийн хар машинаар сонгогчийн саналыг луйвардаж хууль бусаар төрийн эрхийг авсан. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар өнгөрсөн оны наймдугаар сард маргалдсан. Сонгуулийн цахим машины программчлалын хугацаа дууссан учир өөрчилсөн.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд мөнгө өгвөл ямар ч хүн сонгогдоно. Д.Сумъяабазар надад сонгуулийн хар машиныг хакердуулахаар 500 сая төгрөг өгье, хамтарч ажиллая гэхэд би зөвшөөрөөгүй. Дараагаар нь Улаанбаатар хот дахь “Эрдэнэт”-ийн төлөөлөгчийн газраас нэг тэрбум төгрөг гаргуулахаар МАН-ын удирдлагууд ярилцаж тохирсон. Би улс төрийн золиос болно гэдэг үүднээсээ маш их айж байсан. Надад бүх яриа, бичлэг байгаа. Төрийн хэргийг хууль бусаар авах гэсэн хэрэг дээр тагнуулын байгууллага надыг шалгасан. Надаас гурав хоног байцаалт авсан. Сонгуулийн хар машиныг программчлаад, хакердаад 175 тэрбум төгрөгийг шилжүүлснийг утсан дээрээ харуулсан. Дараагаар нь хохирогчгүй хэрэг гэж хэргийг хаасан байсан” гэв.

Холбоотой мэдээ