ХХААХҮЯ, ЖДҮГ, Төв аймгийн ЗДТГ, ХХААГ хамтран “Төрөөс хоршооны талаар баримталж буй бодлого” цахим сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. “Төв аймаг эдийн засгийн үндсэн салбар ХАА-н үйлдвэрлэлийг зохистой харьцаанд хөгжүүлэх, энэ салбарт шинжлэх ухааны ололт, тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, ХАА-н бүтээгдэхүүнийг боловсруулан өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд гаргах үндсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна” гэж Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар сургалтын үеэр хэлэв.
Тус аймгийн ХАА-н үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийн хүрээнд МАА, газар тариалангийн үйлдвэрлэлийн хөгжлийн 24 төслийг боловсруулж томоохон үйлдвэрүүдийг байгуулж эхэлжээ.
ХАА өөрөө маш их эрсдэлтэй салбар учраас санхүүжилт тодорхой, тогтвортой байх нь тэргүүн зэргийн асуудал. Банк, санхүүгийн байгууллагаас олгодог зээл, тусламжид ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнесийн хамгийн жижиг нэгж болох хоршооллын салбарынхан хамрагдаж огт чаддаггүй юм байна. Учир нь банкны шаардлага шалгуурууд хэт өндөр байгаагийн дээр тэндээс түгээдэг мэдээ, мэдээллүүд баг суманд, малчид ногоочдод хүрч очдоггүй байдалтай холбоотой аж.
Тиймээс хэрэгжүүлж буй төслүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Аймаг хөгжүүлэх сангийн эх үүсвэр 600.0 сая төгрөг байсныг 400.0 сая төгрөгөөр нэмэгдүүлж, 1.0 тэрбум төгрөг болгож нийт эх үүсвэрийн 30 гаруй хувийг хоршоодод олгохоор төлөвлөж байгаа гэдгийг тэрбээр мөн онцолсон юм.
Сургалтад оролцогчдод зориулан аймгийн ЗДТГ-ын ХОХБТХэлтсийн мэргэжилтэн Ж.Батчимэг нь “Төв аймгийн хоршооны өнөөгийн байдал, хоршоо хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд”, ЖДҮ-ийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа нь “Төрөөс хоршооны талаар баримталж буй бодлого”, Зуунмод үйлдвэр технологийн паркийн УЗ-ийн гишүүн Р.Батгэрэл “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”, Хоршооллын сургалт мэдээллийн төвийн захирал Ц.Мягмар-Очир нь “Хоршооны эрх зүйн орчны өөрчлөлт, түүний давуу тал” сэдвээр мэдээлэл хүргэв.
Мөн энэ үеэр аймгийн ХАА үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийн хүрээнд, бэлчээрийн мал аж ахуйн үр өгөөжийг дээшлүүлэн, өсвөр малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, мах бэлтгэлийн төслийг хэрэгжүүлж байгаа Бүрэн сумын “Их шижир” хоршоо, Эрдэнэсант сумын “Батхааны өгөөж” хоршоо, Дэлгэрхаан сумын “Давстын өгөөж” хоршоо болон газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа Эрдэнэ сумын “Батцагаан эсгий” хоршоо, Борнуур сумын “Борнуур Бор толгой” хоршоодод “Аймгийн хөгжлийн сан”-гаас тус бүр 30 сая төгрөгийн “Зээлжих эрхийн батламж”-ийг гардууллаа.
Сургалтад УИХ-ын гишүүн Н.Энхболд, ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар,аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Д.Саран-Эрдэнэ, ЖДҮГ-ын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, Зуунмод үйлдвэр технологийн паркийн Удирдах зөвлөлийн гишүүн Р.Батгэрэл, Хоршооллын сургалт мэдээллийн төвийн захирал Ц.Мягмар-Очир болон сумдын удирдлагууд, 27 сумын 63 хоршооны төлөөлөл оролцов.
3 cэтгэгдэлтэй
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.
Your article helped me a lot, is there any more related content? Thanks! https://www.binance.com/sl/register?ref=OMM3XK51