Нэг үе хүүхдийн эсрэг гэмт хэрэг, аливаа хүчирхийлэл зөвхөн хаалттай хаалганы цаана өрнөдөг байсан бол Хүүхдийн тусламжийн 108 утас ажиллуулж эхэлснээр хонгилын үзүүрт тодоос тод гэрэл ассан үйл явдал болсон. Хүүхэд бүр 108 утасны тухай мэдээлэлтэй болж, өсвөр үеийнхэн эрхээ хамгаалуулах тухай ойлголтыг аваад багагүй жилийг ардаа үдэж байна.
Хүүхдийн тусламжийн 108 утсанд жилд дунджаар 145 мянган дуудлага ирдэг бөгөөд 2020 онд гэхэд 118,662 дуудлага мэдээлэл ирж, тус төвийн мэргэжлийн сэтгэлзүйчид цаг тухай бүрд нь шаардлагатай зөвлөгөө, мэээлэл өгч, эрсдэлээс урьдчилан сэргийлжээ. Үүнээс, хүүхэд хамгааллын дуудлага 21474, хувийн хэрэг нээж хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлсэн 9192, хүүхдийн эрхийн зөрчил 1519, хяналтад авсан 10,763 дуудлага ирсэн байна. Эндээс харахад, 108 утасны ач холбогдол, хэрэгцээ шаардлага ямар хэмжээнд байгаа нь мэдэгдэнэ.
Тэгвэл Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв нь өчигдрийн 09.00 цагаас эхлэн 24.00 цагийн турш дуудлага мэдээллийг мессэжээр хүлээн авдаг болж, технологийн шинэчлэл хийлээ.
Өмнө нь 108 утас зөвхөн дуудлага хүлээн авдаг байсан бол ийнхүү чатбот ажиллуулснаар илүү олон кэйс дээр ажиллах, хүүхдийн эсрэг гэмт хэргийг таслан зогсоох шинэ арга барилыг нэвтрүүлж байна. Учир нь аливаа хүчирхийлэлд өртсөн хүүхэд айж цочирдсон, том хүнд хандахаас бэрэгшээсэн байдалтай байдаг ба найзуудтайгаа, ах, эгч гээд өөрөөс том хүмүүстэй мессэж, чатаар харилцахыг илүүд үздэг аж. Амаараа хэлж чадахгүй үгээ, бичиж үлдээх нь дуудлага хийхээс илүү өндөр хувьтай байдгийг олон улсад батлаад буй.
Тиймээс дахин сонордуулахад, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээ нь зөвхөн дуудлага хэлбэрээр буюу Call үйлчилгээ үзүүлдэг байсан бол дуудлагын бүртгэлийн программ шинэчлэлийн хүрээнд Монгол Улсад анх удаа хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд тусгай дугаарт буюу 108 утсанд “МЕССЭЖ” хүлээн авах, илгээх үйлчилгээг нэвтрүүлэв. Мессэж үйлчилгээгээр үнэ төлбөргүй хүүхдэд зөвлөгөө, мэдээлэл өгөхөд Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл зэрэг үүрэг телефоны бүх дугаараас хандах технологийн боломжийг бүрдүүлсэн байна. Энэхүү шийдлийг гаргахын тулд ГБХЗХГ нь хоёр орчим жилийн хугацаанд судалсан бөгөөд ийнхүү Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг бүх оператор компаниудтай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар хүүхдийн төлөөх сайн үйл бүрэн төгөлдөржлөө.
Нэмж мэдээлэхэд, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв нь үндэсний хэмжээнд хүүхдэд сэтгэл зүйн болон бусад зөвлөгөө, мэдээлэл өгөх, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын шуурхай үйлчилгээг үзүүлдэг газар билээ.
Тус утас нь дэлхийн 166 орны 139 улс нэгдсэн Child Helpline International-д (Хүүхдийн тусламжийн утасны олон улсын байгууллага) 2006 онд “Найз” 1979 утас байхдаа албан ёсоор жинхэнэ гишүүнээр элссэн байна. Мессtж үйлчилгээг нэвтрүүлсэн нь хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд Азид төдийгүй дэлхийд тусгай дугаарын мессtж үйлчилгээг нэвтрүүлсэн цөөн орнуудын нэг болж байгаагаараа онцлог юм.
5 cэтгэгдэлтэй
Reading your article helped me a lot and I agree with you. But I still have some doubts, can you clarify for me? I’ll keep an eye out for your answers.
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article. https://www.binance.com/bg/register?ref=JHQQKNKN
Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good.
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me.
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me.