Б.Баярцэнгэл

Б.Баярцэнгэл

Сэтгэлзүй, сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэнгийн сэтгэл судлаач, Нийгмийн сэтгэлзүйн активист. Гэр бүл төлөвлөлт, Гэрлэлт, Салалт, Хүүхдийн сэтгэлзүй, Сэтгэлзүйн бэлтгэжилт бэлэн байдал, Нийгмийн сэтгэлзүйн чиглэлээр мэргэшсэн.

Сакигакэ Баттүшиг: Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат гуайтай олон жил хөрш явлаа

2021-06-07 1545 3

 19-ийн унаган хүү Японы мэргэжлийн сумо бөхийн тамирчин Ягаанбаатарын Баттүшигийн Дунд голын сонинд өгсөн дурсамж ярилцлагыг хүргэж байна. Тэрээр 2021 оны Харү башёгийн Макүшита зиндаанд түрүүлсэн билээ. 

  • Сайн байна уу? Юун түрүүнд Макүшита зиндаанд түрүүлсэнд тань баяр хүргэе. Ярилцах урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Та 120-ийн аль байрных вэ?  Хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцаач?

Баярлалаа. “Дунд голын сонин” их дотно сонсогдож байна шүү. Их сайхан санагдлаа. Намайг Ягаанбаатарын Баттүшиг гэдэг 120-доо хүүхэд ахуй насаа үлдээсэн Дунд голын хүү байна. Манайх анх 19-р хорооллын 42 дугаар байранд байж байгаад сүүлд 1994 онд үйлчилгээний төвийн урд талын 23 дугаар байр руу нүүж очсон. Одоо ч ээж маань амьдарч байгаа. Монголдоо очихдоо ээж дээрээ очно. Ядамжавын Энхтуяа гэж хүн бий. Манайх 120-доо анхлан суурьшсан айл. Өвөө маань энэ байрыг анх баригдахад нь орж байлаа. Анхдагчуудын нэг нь дээ. 

 

Аав, ээж хоёр маань ардчилал гарахаас өмнө 2-р цахилгаан станцад ажиллаж байсан инженер хүмүүс дээ, сүүлд хувиараа бизнес эрхэлсэн. Хүүхэд ахуй насны дурсамж агуулсан байр минь, сургууль, сагсны болон хөлбөмбөгийн талбай гээд л очих бүрд маш сайхан санагддаг даа. Би 67 дугаар цэцэрлэгт хүмүүжсэн. 52-р сургуульд бага ангидаа сурч байгаад сүүлд өөр сургууль руу шилжсэн юм. 

 

За тэгээд бусад хүүхдийн адилаар тоглоно доо. Тухайн үедээ 42-р байрныхаа урд тоглодог байлаа. Граж дээгүүр гүйгээд л Дунд голоо давж депо орно. Явах тоглох газар бишгүй их л санагддаг байсан. 23 дугаар байранд нүүж ирэхэд ёстой л ид тоглодог насан дээрээ ирж дээ. Тоглодог хамгийн их дурсамж хадгалсан газрууд гэвэл 23-ийн сагсны талбай, 75-р сургуулийн хөлбөмбөгийн талбайг бол хашраатал за элэгдтэл тоглосон доо. 23-ын байрны сагсны Болортулга цуг хөлбөмбөг тоглодог байсан, Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ багийн домог гэж хэлж болох Гарьдмагнай гээд тэдгээр хүмүүстэй найзалж, тоглож явсан даа. Одоо тэд нартайгаа Монголд очихоороо уулздаг. 

 

  • Танай дүүргийн хүүхэд залуусийн онцлог юу байв? Тухайн үеийн трэнд хэв маяг юу байв?

Манай энэ хавийнх ер нь дээд, доод үе ах нараа харсан ч их л эв найрамдалтай байсан санагддаг. 19-р хороолол, 120 мянгат их тайван газар байсан даа, хүүхэд залуус хоорондоо сайхан найзууд эвтэй байдаг байлаа. Тухайн үеийн трэнд гэхээр хип хоп урсгал гарч ирж байсан. Люминог сонсоно, дагаж дуулна. Гэртээ суух завгүй дугуйлан секцэд явж спортоор хичээллэдэг тийм л онцлогтой байсан даа. 

Монголд анх 19-р хороололд бэйсбол орж ирсэнг та нар мэдэх болов уу даа. 120-ын буудлын ард Бэйсболын клуб нээгдэхэд очиж тоглож байлаа. 

Тухайн үед одоогийнх шиг гар утас гэж байсан биш хүүхэд багачууд гадаа, гудманд л ихэвчлэн тоглоно. Маш их спортлог ​тийм үе байсан шиг санагддаг. Дөнгөж кабелийн телевиз тавигдан, Картоон тв, МТВ гээд л дөнгөж сонирхож үзэж байсан үе юмдаг. Одоогийн хүүхдүүд шиг гар утас, компьютер ширтэх биш яаж гэрээсээ гарах вэ? зуны орой яаж гэртээ орохгүй байх вэ гээд л тиймэрхүү л маягаар хүүхэд нас минь өнгөрсөн дөө. 

 

  • 120, 19-д олон арван алдартай жүжигчид, төрийн зүтгэлтэн гээд хүмүүс их байсан, танай байранд олны танил ямар хүмүүс амьдарч байсан бэ?

 

  • 19, 120-д их алдартай мундаг хүмүүс их байсан шүү. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайнх манай доод талын айл олон жил хөрш явлаа, ээж Пунсалмаа гуай нь их сайхан өндөр насалсан сайхан хүн байлаа. Мэргэжлийн сүмод монголчуудаас анхлан хөл тавигчдын нэг Кёкүшюзан Батбаяр ах 10-р байранд байсан. Манай 19-ийн анхны сумоч шүү дээ. 

 

  • Таныг спортод ороход нөлөөлсөн хүн хэн байсан бэ? 

Би багаасаа спортод дуртай байсан. Зун нь зусланд очиж амраад л өвөл зунгүй л хөлбөмбөг, сагсаа тоглоно. Бага байхад намайг үндэсний бөхөөр яваач гэж их хэлдэг байлаа. Сүүлд 2003 онд сумо бөх рүү орох завшаан тохиолдоод одоог хүртэл барилдаж байна. Барилдаж байгаа хүмүүс дундаа ахмад насны эгнээнд орсон байна. 2014 онд Жюүрёод ороод буцаж унаад буцаж ороод л иймэрхүү л амжилттай явж байгаа. Спортод нөлөөлсөн хүн гэвэл аав маань юм. 


  • 120-той холбоотой Бага насны хамгийн дурсамжтай хөгтэй явдлаасаа хуваалцаач? 

Хүүхэд байхын нэг дурсамжтай явдал гэвэл манайх нэг нохойтой байсан. Тэгээд  цагаан сарын шинийн нэгэнд нохойгоо салхилуулах гээд гартал Ерөнхийлөгч  П.Очирбат гуай ээжтэйгээ золгохоор ирчихсэн баахан хүн хамгаалалтад гарчихсан, би нохойтойгоо гэртээ орж чаддаггүй ээ. Еэ, ах аа, би яах ч үгүй ш дээ гээд л хамгаалагчид нь ахын дүү болдоггүй юм аа гээд тэгээд орж чадаагүй юм. /хэхэ/ Одоо ч гэсэн тэр байранд ерөнхийлөгч П.Очирбат гуайн дүүгийнх байдаг юм билээ. 

 

  • 19, 120-ийн группуудэд таныг башёд тэргүүлсэнд баяр хүргэсэн хүмүүс их байна. Манай нутгийн хүү гээд байна. 120-ийн найз нөхөд их байна шүү? Танай байрыг, орцтой нь нэрлэж бахархан ярьж, бичиж байна. Тэдгээр хүмүүст дайх таны үг…

Харин тийм ээ. /инээмсэглэв/ Манай 120-ийнхон ихээр баяр хүргэсэн. Би сая макүшита зиндаанд 9 хүнтэй барилдаад түрүүлсэн юм. Би чинь одоо спортын насаар бас их хөгшиндөө ороод байгаа. Сүмо манай үндэсний бөх шиг биш болохоор хөгшинд ороод байгаа. /хэхэ/ Манай монголчуудын хэлдгээр 30 гараад хүч ордог гэдэг утгаараа нэгдүгээр сард их сайхан барилдлаа. “Нутгийнхан” маань намайг дэмжиж явдаг гэж их боддог юм. Дэмждэг бүх хүмүүст маш их талархаж явдагаа хэлье. 

 

 

  • Та 120-той холбоотой сэтгэлд дотно газруудаасаа нэрлээч. Ундаагаа, мөхөөлдөсөө авдаг байсан газар ч гэдэг юм уу?…

 

  • За, ундаа хаанаас авч уудаг байснаа санадаггүй ээ. /инээв/ Мөнгөтэй бол хаа нэг цехийн 50-ийн ундаа авч ууна даа. За тэгээд тоглож, тоглож хөлс гоожсон хүн найзынхаасаа ус гаргуулж ууна. Ихэнхдээ л ус гаргаж ууна даа. 
  • Багадаа нохой тэжээнэ. Нохойгоо их салхилуулна. Нохойгоо уячихаад шийдэн дээр тоглож өнжинө. Үйлчилгээний төв, 23 ийн шийд, 75-ийн хөлбөмбөгийн талбай, Сони тоглуулдаг газрууд л гэж хэлье дээ.

Ярилцлагадаа урьж Дунд гол, хүүхэд насыг маань эргэн авчирч, дурсамжтай яриа өрнүүлсэнд баярлалаа. 

Ярилцсан Баяраа

 

Холбоотой мэдээ