Ханын материал орчмын 1800 айлыг орон сууцжуулах төслийн хэрэгжүүлэгч “Материалимпэкс” ХК-тай гэрээ байгууллаа

2025-10-08 19 0
Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төслийг хэрэгжүүлнэ. Үүний нэг нь  Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Ханын материал орчмын 1800 айлыг орон сууцжуулах төсөл юм. Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдол болон авто замын түгжрэлийг бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд тухайн байршилд 12.6 га талбай бүхий 232 нэгж талбарыг хамарсан орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд “Материалимпэкс” ХК түншлэлийн хамт оролцох саналаа ирүүлж, төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран нийслэлийн Засаг даргаас батламжаа авсан.
Өнөөдөр нийслэлийн Орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан “Материалимпэкс” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Зориг нар хамтран ажиллах хоёр талт гэрээ байгууллаа. Төслийн хүрээнд 240 хүүхдийн ортой цэцэрлэг, 400 хүүхдийн суудалтай сургууль, худалдаа үйлчилгээ спортын төв бүхий цогц төлөвлөлттэй орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Холбоотой мэдээ