Хоолны газрууд, амралт, жуулчны баазын үйл ажиллагааг маргаашаас эхлэн долоо хоног хязгаарлана

2021-06-16 421 1

Улсын онцгой комиссын зургадугаар сарын 14-ний ээлжит хуралдаанаар  дараах шийдвэрийг гаргалаа.

Тухайлбал, Үйл ажиллагааг нь нээсэн худалдаа, үйлчилгээний салбаруудын цагийн хуваарьт хязгаарлалт, зохицуулалт хийж халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, хатуу хяналт тавьж ажиллах /хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаатай заалаар үйлчлэхийг хориглох, амралт, жуулчны баазын үйл ажиллагааг мөн өдрөөс долоо хоногийн хугацаанд үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргалаа.

Өмнөговь болон Дорноговь аймаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг  6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хязгаарлав

Өмнөговь болон Дорноговь аймаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг 2021 оны 6 дугаар сарын 15-ны 06:00 цагаас эхлэн 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хязгаарлалт тогтоож, төрийн байгууллагын албан томилолтоор зорчих иргэдийн зөвшөөрлийг УОК-ын Шуурхай штабаас, бусад шаардлагаар зорчих иргэдийн зөвшөөрлийг ямар ч тохиолдолд коронавируст халдварын шинжилгээний сөрөг хариунд үндэслэн тухайн аймгийн Онцгой комиссоос олгох шийдвэрийг гаргалаа.

 

  • I have read your article carefully and I agree with you very much. This has provided a great help for my thesis writing, and I will seriously improve it. However, I don’t know much about a certain place. Can you help me?

Холбоотой мэдээ