Оюутолгойн гүний уурхайн олборлолтын зардал, хугацаа хэтэрсэн явдал нь геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалаагүй гэсэн хөндлөнгийн шинжээдийн дүгнэлт гарчээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлэх УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар мэдээллээ.
Олон улсын хөндлөнгийн шинжээчид Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1 тэрбум 450 сая ам.доллараар нэмэгдсэн, ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон нь төслийн явцад бий болсон геотехникийн нөхцлөөс шалтгаалаагүй гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Дүгнэлтийн дагуу ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг “Рио Тинто Монгол” компанийн удирдлагуудад уг дүгнэлтэд албан ёсны тайлбар өгөх, мөн Оюутолгойн далд уурхайн олборлолтыг 2015 оны ТЭЗҮ-ийн дагуу эхлүүлэх гэсэн хоёр шаардлагыг өнөө өглөө тавьсан байна.
Шинжээчдийн багт уул уурхайн олборлолт, уул уурхайн барилга угсралт, төслийн менежмент, геотехникийн чиглэлээр салбартаа 35-40 жилийн туршлагатай Авсрали, АНУ, Монголын найман мэргэжилтэн ажиллажээ.
2019 оны 7 дугаар сард Оюутолгой төслийн менежментийг хэрэгжүүлэгч Рио Тинто Монгол компанийн зүгээс урьдчилан таамаглаагүй геотехникийн нөхцөл байдлын улмаас гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.2-1.9 тэрбум ам.доллар, ашиглалтад орох хугацаа 30 хүртэлх сараар хойшлох болсныг Монгол Улсын Засгийн газарт мэдэгдсэн билээ. Гэвч Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшдэг Монголын Засгийн газар уг нөхцлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул энэ оны гуравдугаар сард олон улсын хөндлөнгийн шинжээчдийн багаар дүгнэлт гаргуулсны үндсэн дээр Оюутолгой төслийн хэлэлцээг үлгэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
2 cэтгэгдэлтэй
Your article helped me a lot, is there any more related content? Thanks!
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.