ЭМЯ: Улсын хэмжээнд 42,509 хүн эмчлүүлж байна

2021-09-04 718 0

Коронавируст халдварын улмаас өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 42,509 хүн эмчлүүлж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Үүнээс 17,010 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 25,499 хүн Өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа юм.

Эмнэлэгт байгаа иргэдийн

-11,026 нь хөнгөн

-4,430 нь хүндэвтэр

-1,332 нь хүнд

-222 нь маш хүнд хэлбэрийн оноштой байна. Өөрөөр хэлбэл, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 35 хувь нь биеийн байдал нь хүнд байна. Түүнчлэн өнөөдрийн байдлаар 43,611 хүүхэд, 3,197 жирэмсэн эмэгтэй коронавируст халдвараар өвчилжээ. Үүнээс 2,561 хүүхэд, 560 жирэмсэн эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Холбоотой мэдээ