Залуучуудын оролцоог нэмэгдүүлж, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах зорилготой “Эерэг Монгол” чуулганыг JCI Монгол байгууллагын JCI Централ салбар байгууллага 2019 оноос санаачлан жил бүр амжилттай зохион байгуулж ирсэн билээ. 2021 оны есдүгээр сарын 20-ны өдөр “Эерэг Монгол-2021” чуулганы салбар хуралдааны эхний хурлууд амжилттай болж өнгөрлөө.
Энэ жилийн “Эерэг Монгол” чуулган “Хөгжил дэвшилд залуучуудын оролцоо” гэсэн уриан дор болж байгаа бөгөөд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт” гэсэн үндсэн 2 сэдвийн хүрээнд салбар хуралдаанууд болж өнгөрсөн юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл дор, ХНХЯ-тай хамтран зохион байгуулсан нь энэ удаагийн хуралдааны онцлог байлаа. Нэг өдрийн турш үргэлжилсэн хоёр салбар хуралдаанд биечлэн болон цахимаар нийт 120 гаруй зочин, төлөөлөгч оролцсон бөгөөд хуралдааныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар удирдан явуулсан юм. Хуралдаанд ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Ноён Тапан Мишра, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ундрахбаяр, JCI Монгол байгууллагын 2021 оны ерөнхийлөгч Г.Баярмагнай, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Бангкок дахь бүсийн товчооны Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Феликс Вайденкафф болон бусад холбогдох яам, төрийн байгууллага, олон улсын байгууллага, Төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хүндтэй зочид төлөөлөгчид оролцож илтгэл хэлэлцүүлгүүдийг амжилттай өрнүүллээ.
ХНХ-ын сайд А.Ариунзаяа “Эерэг Монгол 2021” чуулганы гол ач холбогдлыг Монгол Улсын Засгийн газраас баримталж буй “Халамжаас Хөдөлмөрт шилжих” гэсэн бодлогыг бүрэн дүүрэн хамарч чадсан, цаг хугацааны хувьд маш оновчтой таарч байна гэж тодорхойлсон бөгөөд JCI Монгол байгууллагын залуучууд шийдвэр гаргалтын түвшинд залуусын, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг хүргэхээр энэхүү чуулганыг өндөр хэмжээнд зохион байгуулж, манлайлан оролцож байгаад тусгайлан талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Олон улсын байгууллагын төлөөлөгчид бусад улс орны тэргүүн туршлага болон Монгол Улсад нэн шаардлагатай байгаа бодлогын зарим нэг шийдлийг санал болгож байсан бол ТББ-ууд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээ танилцуулсан нь оролцогчдод өгөөжтэй байж, төсөл хөтөлбөрт нь хамрагдах хүсэлтээ илэрхийлж байлаа.
Хуралдааны бас нэг онцлог нь Тэгш оролцоог хангах, Хэн ч ард хоцрох ёсгүй хамтдаа гэсэн зорилгыг шингээж өгсөн бөгөөд оролцсон залуучууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ТББ-ын төлөөлөл энэхүү арга хэмжээнд талархаж буйгаа илэрхийлэн цаашдаа цар хүрээг нь өргөжүүлж, жил бүр тасралтгүй зохион байгуулж байхыг хүсэж байсан юм.
Хувийн хэвшлийн зүгээс тавьж буй илтгэлүүд багагүй анхаарал татаж байсныг энд дурдах нь зүйтэй. Учир нь өөрсдийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр бий болгох тэднийг дадлага туршлагатай болгох тал дээр багагүй хичээл зүтгэл гаргаж буй нь талархал хүлээж байв. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс шууд ажилд авах боломжтой ажлын байруудын зар түгээж байсан нь оролцогч залууст урам зориг өгч байв.
Нийт зочид төлөөлөгчдөөс бодлогын түвшинд ажиллаж буй албан хаагчдад хандсан багагүй санал, шүүмж өгч байсан ч энэ удаагийн хуралдааны нийт 14 илтгэгч, 8 хэлэлцүүлэгт оролцогчид маань гарц шийдэл санал болгож байсан нь энэ чуулганы хамгийн том амжилт гэж оролцогчид дүгнэж байсан юм.
Хуралдаанаас гарсан санал, шүүмж болон шийдвэрүүдийг нэгтэн есдүгээр сарын 23-нд болох салбар хуралдаанаар Төрийн байгууллага, ТББ байгууллагын төлөөлөл, иргэд хамтран шүүн хэлэлцэх бөгөөд гарсан үр дүнг есдүгээр сарын 27-нд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд танилцуулах юм.
5 cэтгэгдэлтэй
Cool. I spent a long time looking for relevant content and found that your article gave me new ideas, which is very helpful for my research. I think my thesis can be completed more smoothly. Thank you.
Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?
Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me? https://www.binance.com/es-MX/register?ref=JHQQKNKN
Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good.
Your article helped me a lot, is there any more related content? Thanks!