Залуу эрдэмтэн, судлаачдын Falling Walls Lab Mongolia’21 форумд амжиж бүртгүүлээрэй

2021-09-29 651 0

Залуу судлаач, шинийг санаачлагчдад олон улсын түвшинд өрсөлдөн хөгжих боломжийг нээх зорилготой Falling Walls Lab Mongolia форум 2021 оны 10-р сарын 1-ний өдрийн 14:00 цагт МУИС-ийн Номын сангийн хурлын танхим 502 тоотод зохион байгуулагдах гэж байна.

Дэлхий дахин сорилт бэрхшээлүүдтэй тулгарсан энэ цаг үед хил дамнасан өргөн цар хүрээтэй шинжлэх ухааны хамтын ажиллагаа улам бүр чухал болж байна. Энэхүү хоёр дахь удаагийн Falling Walls Lab Mongolia форум нь цахим/цахим бус хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсанаар Монголын залуу эрдэмтэн судлаачдад шинэ нээлт, шинэлэг санаагаа танилцуулах нээлттэй боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.

Falling Walls Lab-ийн зорилго нь шинжлэх ухааны дэвшилтэт нээлт, тэдгээрийн эдийн засгийн хэтийн төлвийг дэмжих, инновацийг нэвтрүүлэх, шинжлэх ухааны салбаруудын залуу авьяаслаг болон бүтээлч сэтгэлгээт эрдэмтэн судлаачдын мэргэжлийн солилцоог эхлүүлэх, тогтвортой хөгжүүлэх, сурталчлах, харилцааны ур чадварыг хөгжүүлэхэд оршино. Өөрөөр хэлбэл, “Falling Walls”-ийг дэлхийн хэмжээнд харилцан солилцоо, шилдэг туршлагад тулгуурласан, шинжлэх ухаан, технологи, улс төр, эдийн засаг, нийгмийн нөлөө бүхий нэгдэл “ThinkTank” гэж тодорхойлж болно.

Falling Walls Lab Mongolia форум нь бүхий л салбарын эрдэмтэн, бизнес эрхлэгч, мэргэжилтнүүдийг өөрийн судалгааны ажил, бизнесийн загвар, дэвшилтэт технологи, шинэлэг төсөл, санаагаа шүүгчид болон бусад мэргэжилтнүүдэд 3 минутын дотор багтаан танилцуулах боломжийг олгодог.

Үндэсний ялагч нь Монгол Улсаа төлөөлөн энэ оны 2021 оны 11-р сарын 8, 9-ний өдрүүдэд Берлин хотноо зохион байгуулагдах Falling Walls Lab Int. Finale-д олон улсын 100 гаруй үндэсний ялагчтай өрсөлдөх эрхийг авна. Бүх олон улсын Лаб финалистууд Falling Walls Science Summit-д сонсогчоор оролцох эрхтэй ба олон улсын ялагч нь мөнгөн шагнал хүртэнэ.

Оролцогчдын хувьд бакалаврын зэргээ хамгаалаад 10-аас доошгүй жил, магистрын хувьд 7 жил, докторын хувьд хамгаалаад 3-аас доошгүй жил болсон байх ба шинэ санаа, судалгаагаа түгээх, хөгжүүлэх зорилготой дээрх шаардлагыг хангасан бүх хүмүүст нээлттэй байдаг. Гол онцлог нь оролцогч өөрийн шинэ санаа, судалгаа, үр дүн зэргийг Англи хэлээр гурван минутад багтаан илтгэж танилцуулах явдал юм.

Энэхүү цахим хосолсон арга хэмжээг Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮТББ (AMPMC), Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (GMIT) ба Монгол Улсын их сургууль (МУИС) хамтран, Falling Walls Сан, ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа, Олон улсын инженер, эрдэмтэн эмэгтэйчүүдийн сүлжээ (INWES) болон Night Poetry-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Мөн энэ жил нийгэм, эдийн засагт ач холбогдол, нөлөө бүхий шинжлэх ухаан, боловсрол, шинэ технологи, инновацийн оролцоог идэвхжүүлэх, тэдгээрийн ололт амжилт, ойлголтыг олон нийтэд өргөн хүрээтэй түгээн таниулах зорилготой Falling Walls ENGAGEx нээлттэй хэлэлцүүлэг, семинар нь 2 үе шаттайгаар тус тус цахимаар зохион байгуулагдана. Үүнд:

  • 2021 оны 10-р сарын 01-ний Баасан гарагт 15:20 цагаас форумын дараа шууд үргэлжлэн „Lab-Engage-Collider Mongolia“;
  • 10-р сарын 02-ны Бямба гарагт 15:00 цагаас „Activation Workshop for Science Communication & Engagement“
  • Оролцогчдыг 09-р сарын 29-ний өдрийг дуустал https://forms.gle/z7r7pxCgduNntomr8 маягтаар бүртгэж байна.

Семинар, нээлттэй хэлэлцүүлгийн зочноор Falling Walls Engage Community-ийн гишүүн олон улсын 5 мэргэжилтэн, INWES – Олон улсын эмэгтэй инженер, эрдэмтдийн холбооны төлөөлөл, „Mongolian E-Nomad Network“ байгууллагын удирдлага, Falling Walls Lab Mongolia’19 Labster, Engager-үүд зэрэг Монголын болон олон улсын мэргэжилтэн, багш, эрдэмтэн судлаачид уригдан туршлага солилцож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Falling Walls ENGAGE нь мөн нийгмийн сайн сайхан, хөгжлийн төлөө хувь нэмэр оруулж буй төсөл, судалгаа, үйл ажиллагаа явуулж буй байгууллага, идэвхтэй ба бүтээлч хувь хүн, мэргэжилтэн, баг хамт олонд урам зориг өгч, хооронд нь холбох, тогтвортой сүлжээг бий болгох, харилцан нөлөөллийг олон улсын хүрээнд сурталчлан таниулахад чиглэсэн платформ юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.falling-walls.com/lab эсвэл fb.me/FallingWallsLabEngageMongolia хуудаснаас авна уу.

Холбоо барих: Falling Walls Lab x Engage Mongolia (info@artsandmediaconsulting.org, Утас: 99169084) эсвэл the Falling Walls Foundation (lab@falling-walls.com).

CONTACT

AMPMC NGO | Sky Plaza Business Centre, Embassy Street 9, 14220 Ulaanbaatar
Email: info@artsandmediaconsulting.org | Phone: +976 9916 9084 | www.artsandmediaconsulting.org

Falling Walls Lab | Falling Walls FoundationKochstr. 6-7, 10969 Berlin
Email: lab@falling-walls.com | Phone: + 49 30 609 88 39 71 | www.falling-walls.com

GMIT | Department of Public Relations | GMIT Campus, 2nd khoroo, Nalaikh district, Ulaanbaatar
Email: burmaa@gmit.edu.mn | Phone: +976-70232090 | http://gmit.edu.mn

NUM | Department of Cooperation | Ikh surguuliin gudamj-1, 14200 Ulaanbaatar
Email: int_rel@num.edu.mn | Phone: +976-11-317050, 75754400-(1142) | www.num.edu.mn/

Холбоотой мэдээ