Шүлхий нь вирусийн гаралтай мал, амьтны гоц халдварт өвчин бөгөөд салаа туурайтан амьтад үүгээр өвчилдөг. Шүлхийн халдвар нь халдвар авсан мал, амьтнаас мал амьтан хооронд тархахаас гадна тэдгээрийн нус, шүлс, баас, шээсээр бохирдсон бэлчээр, ус, малын тоног хэрэгсэл хийгээд ундаалдаг онгоцоор дамжина. Мөн халдвартай мал, амьтантай харьцсан хүний бохир хувцас, хэрэгслээр дамжин тархдаг юм байна.
Халдвар авсан мал, амьтанд дараах шинж тэмдэг илэрнэ. Үүнд,
-Хөөсөрхөг шүлс ихээр гоожно
-Үлхий (цэврүү) үүсэж, яршиж, шархална
-Өвс тэжээлээ идэхгүй ихэвчлэн гүлдийж, гэдсээ татаж зогсоно, турна
-Халуурна
-Сүү эрс татарна
-Доголно.
Анхааруулахад, бог малд шүлхийн шинж тэмдэг бүдэг илэрдэг тул маш хянуур хандах хэрэгтэй. Гол төлөв доголох шинж тэмдэг нийтдээ илрэх ба анзаарахгүй өнгөрвөл шүлхийн халдвар тархах гол үндэс болно.
1 сэтгэгдэлтэй
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me. https://www.binance.info/tr/join?ref=P9L9FQKY