Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах болон Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “ЭХ ОРОНЧ ЗАЛУУ” Үндэсний аяныг 21 аймаг, есөн дүүрэг, 330 суманд зохион байгууллаа. Ингэхдээ өсвөр үе, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх сургалт ба нөлөөллийн үйл ажиллагааг танхимаар болон цахим хэлбэрээр явуулав.
Онцлог нь, аймаг, нийслэл, дүүргийн төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагын төлөөллүүд болох цагдаа, цэргийн анги, онцгой байдлын газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд болон ЕБС, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж, их, дээд сургуулиудад нэгэн зэрэг зохион байгуулсан юм.
Нийслэлийн хэмжээнд 47 цэргийн анги нэгтгэл, цагдаагийн хэлтэс, онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан залуучуудад “Эх оронч залуу” үндэсний аяныг амжилттай өрнүүлж, эх оронч сэтгэлгээг түгээн дэлгэрүүллээ.
1 сэтгэгдэлтэй
Apoiar ferramentas de apostas e estar equipado com uma plataforma diversificada de transações financeiras, a 20Bet oferece suporte tangível aos jogadores. Este é um lugar onde eles podem apostar com dinheiro real, respaldados por concorrentes de diversas disciplinas esportivas. 20bet