Хамтарсан багийг чадавхжуулах илтгэл, ур чадварын уралдаан боллоо

2021-11-24 726 1

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас нийслэлийн 171 хорооны хамтарсан багийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Асуудал Шийдэл” илтгэл, ур чадварын уралдааныг энэ сарын 16-ны өдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа. Ингэснээр гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлын хүрээнд Хамтарсан багийн хуулиар хүлээсэн чиг үүрэг, хариуцлагыг дээшлүүлж, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, шинэлэг арга барил, сайн туршлагыг харилцан солилцов.

Ур чадварын уралдаанд есөн дүүргийн хороодоос шалгарсан шилдэг хамтарсан багууд өрсөлдөж, тэргүүн, дэд, гутгаар, тусгай байрыг тус тус шалгаруулж, шилдэг таван илтгэлийг хэлэлцүүллээ. Тодруулбал,

ТЭРГҮҮН БАЙР-Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Хамтарсан баг

ДЭД БАЙР-Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны Хамтарсан баг

ГУТГААР БАЙР-Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны хамтарсан баг

ТУСГАЙ БАЙР-Баянгол, Багахангай дүүргийн Хамтарсан багууд тус тус шалгарлаа.

Түүнчлэн 2021 оны шилдэг нийгмийн ажилтнаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нийгмийн ажилтан Ц.Наран-эрдэнэ шалгарав.

Харин шилдэг илтгэлээр:

ТЭРГҮҮН БАЙР – Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Н.Билгүүн

Сэдэв: Залуу гэр бүлүүдэд тулгамдаж буй асуудал

ДЭД БАЙР – Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Нийгмийн ажилтан Ц.Энхсаруул

Сэдэв: Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх

ГУТГААР БАЙР – Багануур дүүргийн 2 хорооны Нийгмийн ажилтан Ш.Шүрэнцэцэг

Сэдэв: Залуу гэр бүлүүдэд тулгамдаж буй асуудал сэдвээр  хөндөж, тус тус шалгарлаа.

Тэргүүн байранд шалгарсан илтгэгчийг Олон улсын Улаанбаатарын их сургуулиас магистрийн хөтөлбөрт 100, дэд байранд шалгарсан илтгэгчийг магистрийн хөтөлбөрт 70, гуравдугаар байранд шалгарсан илтгэгчийг магистрийн хөтөлбөрт 30 хувь хөнгөлөлттэй суралцах эрхээр урамшууллаа.

Холбоотой мэдээ