Мал эмнэлгийн хяналт, халдваргүйтгэлийн цэгтэй боллоо

2021-11-24 657 3

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Сүхбаатар аймагт Мал, эмнэлгийн хяналт, халдваргүйтгэл, ариутгалын анхны цэгтэй боллоо. Нийт барилгын талбай 576 ам метр буюу 24х24 хэмжээтэй бөгөөд тээврийн хэрэгслийн халдваргүйтгэлийн орж гарах хоёр урсгалтай юм байна. Мөн гадна талбай, ногоон байгууламжтай, асфалтан хучилт явган хүний зам, 10-15 машины зогсоолтойгоор шийджээ.

Оффисийн барилга орж гарахад халдваргүйтгэл хийх тусгай өрөө, дээж авах, эм тариа хадгалах, ажилчдын, ариун цэврийн гэх мэт нийт 19 өрөөтэй.

Энэхүү пунктыг байгуулснаар амьд малын тээвэрлэлт, шилжилт хөдөлгөөнийг хянах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, малчдын орлого нэмэгдэх зэрэг маш олон давуу талтай ажээ.

Холбоотой мэдээ