МЭЕГ-ын удирдлагууд Хэнтий аймагт ажиллав

2021-10-10 589 0

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Ерөнхий малын эмч Б.Ганзориг болон холбогдох албаны хүмүүс Хэнтий аймагт ажиллаж байна.

Хэнтий аймагт олон улсын худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдал, гарах тархах эрсдэлийг бууруулах чиглэлээр аймгийн Мал эмнэлгийн газар болон орон нутгийн удирдлагуудтай уулзалтуудыг хийж байна.

Аймгийн мал эмнэлгийн газрын удирдлага мэргэжилтнүүдтэй уулзан өвчний нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, гоц халдварт өвчнийг хяналтад авах, дэгдэлтийн судалгааг бүрэн хэрэгжүүлэх, мал, амьтны шилжилт хөдөлгөөн, отор нүүдлийг хяналтад авах, аймаг сумдын удирдлага, мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа уялдуулах, хамтарч ажиллах чиглэлийг өгч ажиллаа.

Мөн мал эмнэлгийн нэгдсэн системийн ашиглалтыг сайжруулах, анхан шатанд мал, амьтны эрүүл мэнд, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах мөн өвчний голомтод ажиллаж буй малын эмч, мэргэжилтнүүдийн томилолт, шаардлагатай хэрэглэгдэхүүнээр хангаж ажиллахыг аймгийн Мал эмнэлгийн газар үүрэг болгов.

Холбоотой мэдээ