УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд хөдөө аж ахуйн яаманд ажиллаж, намрын ургац хураалтын бэлтгэл, ургацын урьдчилсан баланс, махны үйлдвэр, эрчимжсэн мал ахуй болон тэргүүлэх ач холбогдолтой дунд хугацаанд хэрэгжүүлэх төслүүдийн талаар гээд өргөн хүрээнд мэдээлэл авч, санал солилцлоо.
Өнгөрсөн жил тариалангийн тоног төхөөрөмжийг Гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийг УИХ-аар газар батлуулсан. Хууль батлагдсанаас хойш нийтдээ Гааль, НӨАТ-аас 18 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Мөн хувийн аж ахуйн нэгжүүд 50 орчим комбайн намрын ургац хураалтын өмнө оруулж ирсэн. Энэ хууль ердөө хоёрхон сарын дотор ийнхүү өгөөжөө өгсөн.
Хүнсний ногоочдод тулгамдаж байгаа хамгийн гол асуудал бол агуулах зоорь юм. Тиймээс Польшийн хөнгөлөлттэй зээлээр 8000 гаруй тонн агуулахыг бий болгохоор ажиллаж байна.
Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйг хангахын тулд үр үйлдвэрлэлд дэмжих шаардлагатай байгаа юм.
Үр тарианы тариалалтыг нэмэгдүүлж газар тариалангийн салбарын тогтвортой байдлыг хангахын нэг гол хөшүүрэг нь Монгол хөрсөнд ургуулсан улаанбуудайн гурилыг экспортод гаргах юм. Энэ жил улаанбуудайн тариалалт нэмэгдсэнтэй холбоотойгоор Хятад улс руу гурилыг экспортод гаргахад онцгойлон анхаарч ажиллаж байна.
Хятад улсын хөнгөлөлттэй зээлээр Ховд, Архангай, Булган, Дорнодод олон улсын стандарт шаардлагад нийцсэн 4 махны үйлдвэр байгуулахад төвлөрөн ажиллаж байна.
Гишүүдийн зүгээс дээрх төсөл, бодлогын ажлуудад өөрсдийн саналаа хэлж, гурилын экспортод онцгойлон анхаарах, махны үйлдвэрийн менежментийг оновчтой зохион байгуулах, мал аж ахуйн салбарын суурь болох бэлчээр, генетик нөөц, цөм сүрэг, үржүүлэг технологи, бүртгэлжүүлэлтэд ач холбогдол өгөх зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүдийн зүгээс салбарын яамаа бодлого, хууль тогтоомжийн хүрээнд дэмжиж нягт хамтран ажиллаж байж хөдөө аж ахуйн салбар хөгжинө гэдгийг уулзалтын төгсгөлд онцоллоо.
2 cэтгэгдэлтэй
Your article helped me a lot, is there any more related content? Thanks!
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.