Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2021 оны А/204 тоот тушаалаар найман хүний бүрэлдэхүүнтэй хоёр Ажлын хэсэг мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баянгол, Сант, Төгрөг, Дундговь аймгийн Сайхан Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Хулд, Луус, Мандалговь, Дэлгэрцогт, Адаацаг суманд ажиллаж байна.
Засгийн газрын 2018 оны 266, 2019 оны 43 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаар орон нутгийн удирдлага, аймгийн мал эмнэлгийн газар, мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, мэргэжилтэн, мал эмнэлгийн улсын байцаагч, тархвар зүйч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв. Мөн газар зүйн байдал, авто зам, шилжилт хөдөлгөөн болон тархвар зүйн судалгаа, зураглал дээр үндэслэн дархлаажуулалтын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтэнд хяналт тавилаа.
1 сэтгэгдэлтэй
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me. https://accounts.binance.com/kz/register-person?ref=RQUR4BEO