МГТИС-ийн “Байгалийн нөөц, технологи”-ийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөртэй танилцахыг урьж байна

2022-03-22 516 3

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь 2022 оны 03-р сарын 26-ны өдөр Нээлттэй өдөрлөг арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Энэ нь инженер мэргэжил эзэмшихээр зорьж буй ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, хүүхэд залуус, тэдний эцэг, эх, багш нар болон инженер технологийн чиглэлээр магистрын хөтөлбөр сонирхогчдод зориулсан МГТИС-ийн цогц арга хэмжээ юм.

Өдөрлөгийн үеэр МГТИС-ийн багш, профессорууд, лабораторийн ажилтнууд, оюутнууд хүүхдүүдэд сургуулийн сургалтын хөтөлбөр, онцлог давуу талууд, мэргэжил сонголтын талаар сонирхолтой мэдээлэл өгөхийн зэрэгцээ тэдний хүссэн асуултад хариулж, зөвлөгөө өгөх юм. Түүнчлэн шинжлэх ухаан, инженер технологийн чиглэлээр ахисан түвшний боловсрол эзэмших гэж буй залууст тус их сургуулийн Судалгаа хариуцсан дэд захирал Проф. Алтангэрэл “Байгалийн нөөц, технологи”-ийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөрийн талаар  дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Энэхүү хөтөлбөрийг ХБНГУ-ын түнш их сургуулиуд, байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд, Монгол Улсын аж үйлдвэрлэлийн салбарын онцлог хэрэгцээнд нийцүүлэн боловсруулснаараа ихээхэн онцлогтой. МГТИС-ийн зүгээс цахим танилцуулгыг цаашид харилцагч аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран хийхээр төлөвлөж байна. Иймд инженерийн болон байгалийн ухааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй, магистрын зэрэг эзэмшихээр зорьж буй залуус Та бүхнийг уг цахим уулзалтад оролцохыг урьж байна.

МГТИС нь Монгол, Герман хоёр улсын Засгийн газрын санаачилгаар 2013 онд байгуулагдсан, төрийн өмчит хамгийн отгон их сургууль юм. ХБНГУ-ын их, дээд сургуулиуд болон олон улсын боловсролын хэд хэдэн байгууллага, аж үйлдвэр, уул уурхайн байгууллагуудтай хамтран ажиллаж, оюутан залуусаа олон улсын сургалтын хөтөлбөрийн дагуу өндөр түвшинд бэлтгэхийг зорьдог. 

Түүнчлэн оюутан суралцагчид нь аливаа тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж өндөр байдгаараа давуу талтай.

Иймд дэлхийн түвшний боловсролыг эзэмших боломжийг залуустаа олгож буй МГТИС-тай биеэр очиж танилцах боломжийг олгосон Нээлттэй өдөрлөгт ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, эцэг эхчүүд, магистрын хөтөлбөр сонирхогчид Та бүхнийг урьж байна.

Хэзээ: 2022 оны 03-р сарын 26-ны өдөр 10:30 цагт

Автобус хөдлөх цаг: 09:00 цагт (Нэгдсэн унаагаар үйлчилнэ)

Бүртгэлийн линк: https://forms.gle/zJv6iLhdGXxAcW7K9

Хаяг: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2-р хороо, МГТИС-ийн хотхон

️ 70232090, 99905443

🌐 www.gmit.edu.mn

Холбоотой мэдээ