Монгол Улсын ирээдүй болсон өсвөр үеийн залуус мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, мэргэжил сонголтод арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой “Шинэ Түүх – New Story” хөгжлийн хөтөлбөрийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Соёл, урлагийн газар болон Монголын залуучуудын холбоотой хамтран улсын хэмжээнд бүсчлэн хэрэгжүүлэхээр болж, арга хэмжээний нээлт Хэнтий аймгаас эхэллээ.
Их, дээд сургууль төгссөн 10 хүн тутмын 3 нь эзэмшсэн мэргэжлээсээ өөр мэргэжлээр ажилладаг гэсэн судалгаа гарсан байдаг. Түүнчлэн 2021 оны байдлаар ажилгүй иргэдийн 45.9 хувь нь бүрэн дунд, 31.7 хувь нь дипломын болон бакалаврын дээд, 1.1 хувийг магистр, доктор боловсролтой иргэнээс бүрдэж байгаа юм. Мэргэжил, боловсролоос шалтгаалсан ажилгүйдэл нь мэргэжил сонголтын судалгаа, мэдээлэлгүйгээр бусдыг даган дууриах, хөдөлмөрийн зах зээлийн талаар бодит ойлголтгүй мэргэжил сонгох, өөрийнхөө боломж бололцоог тооцохоос илүүтэй бусдын нөлөөнд автах зэрэг тохиолдлын байдлаас шалтгаалж, залуучууд мэргэжлээ буруу сонгож байна
Иймд “Шинэ Түүх-New Story” хөгжлийн хөтөлбөр Хэнтий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгох талаар сургалт зохион байгуулснаар эхэлсэн бөгөөд 21 аймаг, 9 дүүрэгт бүсчилсэн байдлаар залуусын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлагын талаар зөвлөмж, мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна. Тодруулбал,
• Аймаг, нийслэл, сум, дүүргийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, Залуучуудын хөгжлийн зөвлөлийг идэвхжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах,
• “Аймаг, дүүргийн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулах,
• Улсын хэмжээнд ерөнхий болосвролын сургуулийн ахлах ангид суралцаж байгаа өсвөр үе, залуучуудад “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг зохион байгуулах,
• Монголчуудын эрхэмлэн дээдлэх, үнэт зүйлийн лекц, судалгааны ажлыг зохион байгуулах юм.
“New Story” хөтөлбөрийг:
• Дөрөвдүгээр сарын 11-15-нд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт,
• Дөрөвдүгээр сарын 18-22-нд Төв, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь аймагт,
• Дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 6-нд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай, Хөвсгөл аймагт,
• Тавдугаар сарын 9-13-нд Дархан, Сэлэнгэ, Орхон, Булган аймагт зохион байгуулж, Нийслэлийн 9 дүүргийн хүрээнд тавдугаар сарын 9-19-нд тус тус зохион байгуулна.
1 сэтгэгдэлтэй
Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me? https://accounts.binance.com/cs/register-person?ref=OMM3XK51