“Төгсөх ангийн хүүхдүүд орон нутгаасаа гадаадын сургуульд шалгалт өгөөд тэнцдэг болно”

2022-04-14 492 1

“Шинэ Түүх- New Story” арга хэмжээг Сүхбаатар аймагт зохион байгууллаа. Хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх лекц зохион байгуулснаас гадна залуучуудын хөгжлийн зөвлөлийг чадавхжуулах уулзалт болсон.

Уулзалтын үеэр Сүхбаатар аймгийн Нийгмийн бодлогын хорооны дарга Р.Алтаннар хэлэхдээ “Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт залуучуудад чиглэсэн ажлуудаас дурдвал “Нутгийн залуучууд” хөтөлбөрийг батлуулан ажилллаж байна. Мөн “Дэлхийд өрсөлдөх сүхбаатарчууд” хөтөлбөрийн хүрээнд ахлах ангийн 100 хүүхдийг гурван үе шаттай хамруулж байгаа. Төгсөх ангийн хүүхдүүд олон улсын түвшний англи хэлний мэдлэгтэй болж, орон нутгаасаа гадаадын сургуульд шалгалт өгөөд тэнцдэг байхыг зорьж байгаа юм.

Залуучуудын холбооны салбар зөвлөлийг шинэчлэж, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд сар бүрийн 25-ныг аймгийн хувьд залуучуудын өдөр болгосон. Энэхүү өдөр залуусынхаа үзэл бодлыг сонсож, нийгэмд оруулах хувь нэмрийг дэмжинэ. Мөн залуучуудын хөгжлийн төвийг орон нутгийн санхүүжилтээр байртай болгож, сургалт, лекц арга хэмжээгээ зохион байгуулах боломжтой болсон. Харин жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих ажлын хүрээнд малын тэжээл, ноос ноолуурын үйлдвэр, арьс шир, дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах, төмс хүнсний ногоо нарийн ногоо хатаах арчлах, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийг орон нутагтаа хөгжүүлэхийг зорьж байна” хэмээн ярьсан.

Холбоотой мэдээ