“New story” хөтөлбөрийн арга хэмжээг Өмнөговь аймагт зохион байгууллаа

2022-04-25 361 1

Хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх лекц зохион байгуулснаас гадна залуучуудын хөгжлийн зөвлөлийг чадавхжуулах уулзалт боллоо. Энэ үеэр Өмнөговь аймгийн эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга, Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн дэд тэргүүн Ч.Баяржаргал хэлэхдээ “New story хөтөлбөрийн хүрээнд аймгийн залуучуудын хөгжлийг дэмжих, оролцоог сайжруулах тал дээр олон талт арга хэмжээг зохион байгуулна. Үүний тулд “Залуус” хөтөлбөр хэрэгжүүлж, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажиллаж байна. Мөн залуучуудаа сонсох өдөртэй болсон. Энэ нь залуучуудын үйл ажиллагааг дэмжиж, оролцоог идэвхжүүлэхэд чиглэж байна” гэв.

Холбоотой мэдээ