Жин дутуу будаа савлаж, худалдан борлуулсан иргэнийг торгожээ

2022-08-16 424 4

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зах зээлд худалдан борлуулж буй будааны савлагаа, хаяг шошгын мэдээлэл хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтын явцад хаяг шошгын мэдээлэл нь стандартын шаардлага хангаагүй, жин хэмжээндээ хүрдэггүй, савласан будааны оноосон нэр нь хэрэглэгчийг төөрөгдүүлж байгаа зэрэг зөрчил, дутагдал илэрчээ.

“Бамбарууштай” гэх  будааг шошго дахь жингийн хэмжээнд нь хүргэхгүй, дутуу савлаж, худалдан борлуулсан иргэнд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу мөнгөн торгууль оногдуулсан байна.

Савласан будааны хаяг, шошгын стандарт, гарал үүсэл, жин хэмжээндээ хүрч байгаа эсэхэд хийж байгаа хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Хэрэглэгч таны зүгээс дээрх хяналт шалгалттай холбоотой зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газар мэдээлэх бол доорх хаягаар хандах боломжтой гэнэ.

 

Хэрэглэгчийн мэдээллийн төвийн утас: 155

Иргэд олон нийттэй харилцах төвийн утас: 11-11

Цахим хаяг: afccp.gov.mn

Цахим шуудан: bichigkhereg@afccp.gov.mn

Фейсбүүк хуудас: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 

twitter.com/afccpmn

https://www.facebook.com/groups/391583442769715/ бүлгэм зэрэг цахим хаягуудаар мэдээллийг хүлээн авч байна.

Холбоотой мэдээ