
Монголын залуучуудын өдрийг тохиолдуулан залуучуудын хөгжлийн чуулганыг наймдугаар сарын 25-ны өдөр цахимаар зохион байгуулах гэж байна. Энэ жил залуучуудын өдрийг “Бүх насныханд ээлтэй ертөнцийг бий болгох нь” уриан дор тэмдэглэж, хөгжлийн гадуур хэнийг ч орхигдуулахгүйн тулд үе үеийнхэн эв нэгдэлтэйгээр, хамтрах шаардлагатайг онцолж байгаа юм. Иймд залуучуудын хөгжлийн чуулганаар залуу хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд тулгарч буй шалтгаан, арга замыг хамтран хэлэлцэж, цаашид залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой.
Монгол Улсын Засгийн газар,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар,
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
Залуучуудын хөгжлийн төвүүд
Залуучуудын хөгжлийн зөвлөлүүд
НҮБ-ын Хүн амын сан
Та доорх холбоосоор бүртгүүлээрэй.
0 cэтгэгдэлтэй