“Эх орон 36” хүүхэд хөгжлийн арга хэмжээ “Шонхор” зусланд үргэлжилж байна

2022-08-24 371 2

“Эх орон 36” хүүхэд хөгжлийн арга хэмжээ ньҮндэсний батлан хамгаалах их сургуулийн дэргэдэх “Шонхор” зусланд үргэлжилж байна. Энэхүү хөтөлбөрт оролцож буй хүүхдүүд 36 цагийн хугацаанд эр зориг, авхаалж самбаа, хурд хүч, багийн ажиллагаа шаардсан хөгжөөнт, танин мэдэхүйн сургалтын арга хэмжээнд хамрагдаж байгаа юм.

Хөтөлбөрийн хоёр дахь өдөр багт хуваагдсан хүүхдүүд нь,

#Гардан_тулааны_өртөө-Эхний өртөөнд гардан тулааны талаар анхан шатны мэдлэгтэй болж, тэсвэр тэвчээр, бие биенээ хүндлэхэд суралцсан юм.

#Итгэлцэл_өртөө– Хоёр дахь өртөөнд хөгжөөнт даалгавараар дамжуулан өөртөө болон бусдад итгэх итгэл нэмэгдүүлэх сургалтад хамрагдсан.

#Зэвсгийн_ажиллагаа_өртөө– Гурав дахь өртөөнд зэвсэгтэй ажиллах анхан шатны арга техникээс гадна гамшиг осол, үймээн самууны үед өөрийгөө болон бусдыг хамгаалах чадварт суралцлаа. Энэхүү өртөөгөөр аялсан хүүхдүүдийн хурд хүч, авхаалж самбаа, анхаарал төвлөрөлт сайжирна.

#Эх_орноо_хайрлахуй_өртөө-Дөрөв дэх өртөөнд 21 аймгийн байгалийн үзэсгэлэнт газар, түүний өвөрмөц онцлог, газарзүйн байрлалтай танилцаж, байгалийн үзэсгэлэнг биширч, эх орноо хайрлахад суралцсан.

#Хүслийн_мод_өртөө- Тав дахь өртөөнд Монгол Улсын болон нийслэл Улаанбаатар хотын талаар ирээдүйн мөрөөдлөө дүрслэн зурсан. Энэхүү зургийн дүрслэл нь хүүхдийн уран сэтгэмжийг хөгжүүлдэг.

#Би_монгол_хүн_өртөө-Зургаа нь Монгол Улсынхаа түүх соёлтой танилцаж, эх орноороор бахархаж, түүхийн мэдлэгээ бататгасан.

#Амьдрах_ухаан, #Аяллын_сорил_өртөө-Хамгийн сүүлийн хоёр өртөөнд цэргийн тусгай хэл, анхан шатны тусламж, саад бэрхшээл тулгарах үед амьд гарах сорилыг туршиж үзсэн. Энэхүү өртөөгөөр аяласан хүүхдүүдийн саад бэрхшээлийг даван туулах, багаар ажиллах чадвар хөгжих онцлогтой.

Холбоотой мэдээ