Б.БАТ-ЭРДЭНЭ САЙД “ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ”

2022-06-27 378 0

БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ, ЭРДЭНЭТ ХОТЫН ХОГ, ХАЯГДЛЫН ЦЭГ ДЭЭР ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА БОЛОН АЙМГИЙН ХОЛБОГДОХ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ХАМТ АЖИЛЛАВ

БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ НОГООН ШОШГО НЭВТРҮҮЛГЭЭР ХӨНДӨГДСӨН “ЭГИЙН ГОЛЫН ЭХ ӨТӨЖ БАЙНА” АСУУДЛЫН ДАГУУ ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХАТГАЛ ТОСГОНЫ ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН БАЙГУУЛАМЖ “ЛАНДФИЛЛ” ЯВЦТАЙ БИЕЧЛЭН ТАНИЛЦАВ.

БОАЖЯ-НЫ ЗАХИАЛГААР ТАВИГДАЖ БУЙ ХАТГАЛ-ЖАНХАЙ-ТОЙЛОГТ АВТО ЗАМЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА.

НИЙТ 37.9КМ ЗАМЫН АЖЛААС 2022 ОНД 10КМ ЗАМЫГ АШИГЛАЛТАНД БҮРЭН ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА.

ХАТГАЛ – АШИХАЙ 5.5КМ ЗАМЫГ 2022 ОНД БҮРЭН АШИГЛАЛТАНД ОРУУЛАХ ЗОРИЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА.

 

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Rio Tinto компанитай 2026 он хүртэл хамтран ажиллана.

МОНГОЛЫН ГОВЬД “МАРСЫН СУДАЛГААНЫ БААЗ” БАРИХ БОЛОМЖТОЙ

Марс Нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Доктор Роберт Зубрин, гэргий Хөүп Зубрин болон Сансар судлалын институт, Вакаяама их сургуулийн Профессор Хироаки АКАЯАМА нарыг хүлээн авч уулзав.

“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД “АЧИТ ИХТ” ХХК МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗАР БАЙГУУЛЖ, 3 САЯ МОД ТАРИНА

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд орхон аймагт ажиллаж байна. Энэ үеэр “Ачит ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэрт ажиллалаа.

 

ИРГЭДИЙН САНАЛ, ГОМДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ АЖИЛЛАВ

Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдтэй биечлэн уулзахын зэрэгцээ утсаар шууд холбогдож, иргэдийн санал, гомдолд шуурхай хариулт өгч, шийдвэрлэн ажиллалаа.

АРЦАТЫН АМАНД ҮҮСЭЭД БАЙСАН ОРЦ, ГАРЦНЫ АСУУДАЛ ШИЙДЭГДЛЭЭ

ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН БАГА ХУРАЛ БНСУ-ЫН СӨҮЛ ХОТОД БОЛЖ БАЙНА

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн аялал жуулчлалын салбарын бага хурал (World Tourism Industry Conference 2022), 37 дахь удаагийн Сөүлийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн (The 37th Seoul International Travel Fair)-д тус тус оролцож байна.

ДОТООДЫН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДЭД БАГА ХҮҮТЭЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР БОЛЛОО

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Э.БАТТУЛГА ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАВ

Хөвсгөл аймагт ажиллаж байна. Хөвсгөл аймгийн хэмжээнд 302,000 га талбайд ойн хөнөөлт шавж эсрэг тэмцлийн ажлыг хийх шаардлагатай байгааг аймгийн удирдлага, аймгийн БОАЖГ-аас танилцууллаа.

“ЗҮҮН АЗИЙН ОРНУУДЫН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДАД ЭКО АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ МЕНЕЖМЕНТИЙН УДИРДАМЖ” НОМЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 

ТӨВ АЙМГИЙН СЭРГЭЛЭН СУМАНД АЖИЛЛАВ

“Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламжийг барих газрын байршлыг тогтоох, судалгаа, дүгнэлт гаргах, санал боловсруулах” ажлын хэсэг Төв аймгийн Сэргэлэн суманд ажиллав.

МОНГОЛ УЛС СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

APN буюу Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн судалгаа, шинжилгээний сүлжээ байгууллагын Удирдах хорооны гишүүнээр Монгол Улс ажиллахаар сонгогдлоо.

“ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨЛӨӨХ БНСУ-ЫН САНААЧИЛГА” ОЛОН УЛСЫН ФОРУМ БОЛЛОО

 

БНСУ-ын Сөүл хотноо БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Солонгосын аялал жуулчлалын байгууллага /KTO/ болон Хьюндай судалгааны институт /Hyundai Research Institute/ хамтран “Тогтвортой аялал жуулчлалын төлөөх БНСУ-ын санаачилга” буюу KOPIST 2022 /Korea Partnership Initiative for Sustainable Tourism/ хөтөлбөрийн хүрээнд “KOPIST High-Level Policy Forum”-ыг өндөр түвшний бодлогын форум цахим хэлбэрээр 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдлаа.

БНСУ-ЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРУУДЫН УДИРДАХ ГАЗРЫН ДАРГА, АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД МАНАЙ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА

Бүгд Найрамдах Солонгос Улсын Тусгай хамгаалалттай газруудын удирдах газрын дарга, хатагтай Son Young-Lim, тус байгууллагын удирдлагууд, Сеораксаны байгалийн цогцолборт газрын дарга зэрэг албаны төлөөлөгчид манай улсад ажиллаж байна. Төлөөлөгчдийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга хүлээн авч уулзлаа.

 

“ЭНХИЙН ТӨЛӨӨ” ШАГНАЛААР БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРААС АНХ УДАА БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ Ж.ТӨМӨРСҮХ ШАГНАГДЛАА

Улс эх орондоо эзэн болсон Монгол хүнийг дэмжих, хүлээн зөвшөөрөх, үйлсийг нь олон нийтэд алдаршуулах, хойч үетэй нь холбож өгөх, түүнээс суралцах, хамтдаа нийгмийн үнэт зүйлсийг бий болгох зорилгод нэгдэн “Дэлхийн Энхийн Их Наадам”, “Монгол Уламжлалын Академи”, “Дэлхийн Монголчуудын Чуулган” ТББ-ууд энэ үйл ажиллагааг 2011 оноос эхлэн зохион байгуулж, жилд нэг хүнийг Энхийн шагналтнаар тодруулдаг уламжлалтай.

 

 

 

Холбоотой мэдээ