“Уур амьсгалын өөрчлөлт ба Хүүхэд, залуучууд” чуулганыг нээж, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ үг хэллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү чуулганд оролцогч нийт хүүхэд, залууст амжилт хүсээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг уншиж танилцуулав. Анх удаа зохион байгуулагдаж буй тус чуулганд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Akcель Никэйз, НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын Хүүхэд залуучуудын элч төлөөлөгч Жаяадма Викраманаяак, Монголын хүүхдийн зөвлөлийн Ерөнхийлөгч М.Гарьд нар оролцож, чуулганд оролцогчдод баяр хүргэж, амжилт хүссэн юм. Чуулга уулзалтад Ховд, Хэнтий, Булган, Төв, Өмнөговь, Өвөрхангай, Дорноговь, Орхон, Дархан-Уул аймаг, нийслэл хотоос болон гадаад улс орны төлөөлөл болох АНУ, ХБНГУ, ОХУ, БНСУ, БНХАУ, Бангладеш, Малайз, Филиппин зэрэг улсаас 280 орчим оролцогч хүүхэд, залуучуудын төлөөлөл хүрэлцэн ирж, оролцож байна.
Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй тус чуулганаар:
- – “Уур амьсгалын өөрчлөлт Монгол улсад”
- – “Уур амьсгалын өөрчлөлт ба залуусын оролцоо”
- – “Монгол Улсын амлалт” Үндэсний тодорхойлсон хувь нэмэр
- “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн” зэрэг сэдвээр илтгэл танилцуулагдаж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Түүнчлэн чуулганы үеэр хүүхэд, залуучууд “Дэлхийн дулаарал болон хүлэмжийн хийн ялгарал”, “Цөлжилт ба ган”, “Байгалийн гамшигт үзэгдлүүд”, “Усны хомсдол”, “Орчны бохирдол” гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулж, тухайн сэдвүүдийн хүрээнд мэдлэг мэдээллээ түгээх, шинэлэг санал санаачилга, сайн туршлагаа танилцуулах зэргээр харилцан саналаа солилцсон юм.
Чуулганы үр дүнд:
- Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд оролцогч талууд, тэр дундаа хүүхэд залуусын хувь нэмэр, хамтын ажиллагааны хүрээг илүү тодорхой болгож, БОАЖЯ-ны харьяа Хүүхэд, залуучуудын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бүлэг (чаптер) байгуулах эхлэлийг тавих юм.
- Олон улсын хүүхэд, залуучуудтай уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээний сайн туршлагуудаас харилцан суралцсан, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бий болгох;
- Оролцогч хүүхэд, залуучууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход нэгдсэн санаачилга гарган, зөвлөмж боловсруулж, шийдвэр гаргагчдад хүргэх;
Түүнчлэн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах албан ёсны эрхийг авсан. “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд” чуулган нь Талуудын 17 дугаар бага хуралд хүүхэд, залуучуудын оролцоог хангах, дуу хоолойг нэгтгэхэд өндөр ач холбогдолтой юм.
Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарал нь дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгаралд өчүүхэн хувийг эзлэх боловч, нэг хүнд оногдох хүлэмжийн хийн ялгарал нь дэлхийн дунджаас 2.7 дахин их байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар, Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, сөрөг нөлөөллийг бууруулахад хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Байгаль орчин,аялал жуулчлалын яам, Олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр энэ удаагийн чуулган зохион байгуулагдаж байна. Чуулган наймдугаар сарын 23,24-нд хоёр өдөр үргэлжилнэ.
Хамтран зохион байгуулагчаар НҮБ-ын төрөлжсөн агентлагууд, Монголын Хүүхдийн Зөвлөл, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, “Оюу толгой” ХХК, Каритас Чех олон улсын байгууллага, Дэлхийн Зөн олон улсын байгууллага, ПИН олон улсын байгууллага зэрэг байгууллагууд ажиллаж байна.
2 cэтгэгдэлтэй
Reading your article has greatly helped me, and I agree with you. But I still have some questions. Can you help me? I will pay attention to your answer. thank you.
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.