ТӨМӨР ЗАМААР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2023-02-15 238 2

“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ сарын 9-өөс эхлэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсээ цахимаар худалдаалж эхэлсэн. Цаашид биржээр арилжаалсан нүүрсийг төмөр замаар тээвэрлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөрзам” ХХК-тай “Төмөр замаар ачаа тээвэрлэх гэрээ”-г өнөөдөр байгууллаа.

Ингэснээр 2023 ондоо Тавантолгой-Гашуусухайт чиглэлийн төмөр замаар хямд өртгөөр нүүрс тээвэрлэх боломж бүрдэх юм. Үүний зэрэгцээ төмөр замаар ачаа тээвэрлэх технологит үйл ажиллагааг зүгшрүүлэх, Тавантолгой төмөр зам ХХК нь тээврийн үйлчилгээний орлогоор бие даан үйл ажиллагаа явуулах боломжтой болох юм.

Холбоотой мэдээ