З.Цэлмэг

З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

Хүүхдийн байгууллага дахь “хар жагсаалт”-ын эзэд

2023-02-15 1956 0

Түрүүч нь…

Төрийн албаны зөвлөл Г.Батдоржийг хууль бусаар бүртгэсэн үү?

Төрийн албаны хуулийн шаардлага хангаагүй атлаа ГБХЗХГ-ын даргын орон тоон дээр тусгай шалгалт өгөхөөр бүртгүүлсэн Г.Батдоржийг иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэн 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Төрийн албаны зөвлөлд албан тоот хүргүүлжээ.

Учир нь 2022 оны 2 дугаар сарын 6-ны өдөр зарласан тус орон тоон дээр гурван хүн тусгай шалгалт өгөхөөр бүртгүүлснээс Г.Батдорж нь хуулийн шаардлага хангахгүй байгаа гэж үзжээ.

 

 

 

Төрийн албаны хуулийн 23.2-т

-Төрийн жинхэнэ албан тушаалд шатлан дэвшүүлэхдээ албан тушаалын шаардлагыг хамгийн сайн хангасан төрийн жинхэнэ албан хаагчийг чадахуйн зарчимд үндэслэн шатлан дэвшүүлэх,

-Төрийн жинхэнэ албан хаагчийг шатлан дэвшүүлэхэд албан тушаалын ангилал алгасуулахгүй,

-Төрийн албаны тухай хуулийн 26.3-т заасны дагуу ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан буюу Төрийн албанд 12 жил үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6 жил, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр сүүлийн 3 жил хамгийн дээд үнэлгээ авсан байх,

-Сүүлийн 12 сарын хугацаанд ёс зүйн хариуцлага, сахилгын шийтгэл хүлээгээгүй байх,

-Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан хаагчийг шатлан дэвшүүлэх санал гаргасан байх зэрэг шаардлагуудтай.

Гэтэл Г.Батдорж нь төрийн албанд ажилласан хугацаа нь ердөө гурван жил гаруй байгаа бөгөөд үүний хоёр жил нь Ковидын хуулиар ямар ч шалгуургүйгээр томилогдон ажилласан түүхтэй. Үүнээс өмнө 2016 оны 8 сараас жил гаруйн хугацаанд ГБХЗХГ-ын залуучуудын хэлтсийн даргаар түр ажиллаад гарсан байдаг.

Түүний намтрыг харвал 2010 оноос хойш 13 жилийн 8-9 жилд нь улс төрийн намын аппаратанд ажилласан байх юм. 2018 онд төрийн албанааас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн, НАМОХ-ны даргаар ажиллаж, УИХ-ын 2020 оны сонгуульд идэвхтэй оролцож байсан юм. Уг нь төрийн албанд мэргэшсэн, тогтвортой байх, төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх гэж заасан ч тэрбээр энэ мэтээр эрх баригч намын дэргэдэх байгууллагуудтай байнга холбоотой ажиллаж иржээ. Тиймээс Г.Батдорж нь 2018, 2021 онд төрийн албанд ажиллахдаа улс төрийн намын гишүүнчлэлээсээ татгалзсан эсэхээ шалгуулж, үнэн бодитоор олон нийтэд мэдээлж байж л ашиг сонирхлын зөрчилтэй гэх хардлагад хариу барина.

Нөгөөтэйгүүр, Төрийн албаны тухай хуулиар төрийн захиргааны албан хаагчийг чадахуйн зарчимд тулгуурлан томилох ёстой. Гэтэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар Г.Батдорж нь ГБХЗХГ-ын даргаар ажиллах хугацаандаа удирдах дээд байгууллага буюу ХНХЯ-аас ажил сайжруулах болон хариуцлага тооцох тухай сануулга удаа дараа авч, Авлигатай тэмцэх газар шалгагдсан, аудитын шалгалтаар зөрчилтэй дүгнэлт авсан, өөрийнх нь удирдлагад байдаг харъяа байгууллагад хамгаалах үйлчилгээ авахаар очсон хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн.

Тэр бол төрийн албанд дахин томилж, төсөв захиран зарцуулах эрх мэдэл өгч болохгүй  “хар жагсаалт”-д оруулж баймаар хүмүүсийн нэг.

Холбоотой мэдээ