Эрхэмбаяр: Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх хоёр арга бий

2023-02-20 325 0

Манай улсад умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдох өвчний тэргүүн эгнээнд бичигдсээр нэлээд олон жилийн нүүрийг үзлээ. Жилд гэхэд л 300-400 тохиолдол бүртгэгдэж, нас баралтын 10 хувийг эзэлж байна. Энэхүү тоон үзүүлэлтийг бүс нутгийн зарим оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Тиймээс энэ төрлийн хорт хавдраас хэрхэн сэргийлэх талаар НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан У.Эрхэмбаяр дараах зөвлөгөөг өгч байна.

Тэрбээр “Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх хоёр арга л бий. Үүнд, хүний паппилома вирусийн эсрэг вакцин юм. Учир нь умайн хүзүүний хавдарын 99 хувь нь хүний паппилома вирусээр үүсгэгддэг. Энэ нь судалгаагаар нотлогдож, салбарын эрдэмтэд батласан байдаг.

Харин хоёр дахь арга нь эрт илрүүлэг, үзлэгт товлосон хугацаанд хамрагдах явдал юм. Тодруулбал, 30-60 насандаа буюу гурван жил тутамд (пап) эсийн шинжилгээ өгөх ёстой. Ингэснээр тухайн эмэгтэй энэ төрлийн ямар нэгэн эмгэгтэй бол эрт үе шатандаа оношлогдож, бүрэн эмчлэгдэх боломжтой юм” гэдгийг зөвлөлөө.

 

Холбоотой мэдээ