“ЦАЛИНТАЙ МОНГОЛ ОЮУТАН” ХӨТӨЛБӨРТ ТЭНЦСЭН ОЮУТНУУДЫН ЭХНИЙ ЭЭЛЖ ЯПОН УЛСЫГ ЗОРИЛОО

2023-04-17 432 0
 “ЦАЛИНТАЙ МОНГОЛ ОЮУТАН” хөтөлбөрт тэнцсэн оюутнуудын эхний ээлжийнхэн болох Ховд аймгийн оюутнууд Япон улсыг зорилоо. Монгол Улсын эрэлттэй тэргүүлэх мэргэжлүүд болох “Хүнсний технологи”, “Аялал жуулчлал”-ын чиглэлээр “ИДЭР ИХ СУРГУУЛЬ”-д 2022-2023 оны хичээлийн жилд суралцахаар сонгосон оюутнуудыг “ЯПОН” улсад сарын 4.500.000-5.000.000 төгрөгийн цалинтай дадлагажих, хэлний чадвараа дээшлүүлэх, сургуулиа төгсөөд “ЯПОН” улсад үндсэн ажилтнаар ажиллах боломжийг бүрдүүлж буй.
Ховд аймгийн Засаг дарга асан Б.Дүгэржав, “Мянган сакура” ХХК, Идэр их сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байсан нь ийн биелэлээ оллоо.
Уг хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын эхний ээлж 2023 оны 4-р сарын 15-нд Япон улсын Токио, Осака хотод дадлагажихаар зорилоо. Хоёр дахь ээлжийн оюутнууд 2023 оны зургаадугаар сард, гурав дахь ээлжийн буюу сүүлийн оюутнууд 2023 оны наймдугаар сард явна. ​Уг хөтөлбөр 2023-2024 оны хичээлийн жилд дахин хэрэгжих бөгөөд бүртгэл нь тавдугаар сард эхлэх гэнэ.

Холбоотой мэдээ