МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгууль энэ хоногийн лхагва гарагт буюу есдүгээр сарын 20-нд болох гэж байна. Тус байгууллагын ерөнхийлөгчид өмнө нь дандаа эрчүүд нэр дэвшин өрсөлдөж сонгогддог байсан бол энэ жилийн сонгуульд эмэгтэйчүүдийн төлөөлөл орж ирсэн нь шинэ өнгө аяс, хандлага болжээ. Тухайлбал, “Сантис” боловсролын төвийн ерөнхий захирал Д.Оргилмаа МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр болсон гэдэг мэдээлэл байна. Түүнийг бизнесийн салбарынхан “Сантис”-ын Д.Оргилмаа гэдгээр нь андахгүй.
Тэрбээр 1999 онд “Сантис” боловсролын төвийг үүсгэн байгуулж өнөөг хүртэл Ерөнхий захирлаар нь ажиллаж байгаа бөгөөд боловсролын салбарын шилдэг удирдагч, бизнес эмэгтэйчүүдийн нэг юм.
0 cэтгэгдэлтэй