Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг даргаар, Б.Дэлгэрсайхан, Б.Энхбаяр нарыг сайдаар томилохыг дэмжив

2023-10-04 390 0

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар ажлаа хүлээлгэж өгч байгаатай холбогдуулан дараагийн томилгоог хийхээр МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа.

Тус хурлаас УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайдаар, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярыг  Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох Ерөнхий сайдын саналыг дэмжжээ.

Холбоотой мэдээ