Ч.АЛТАНБАГАНА: Есдүгээр сарын байдлаар 2.9 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 29.5 сая тонн нүүрс борлууллаа

2023-10-11 303 0
“Монголын уул уурхайн долоо хоног” нэгдсэн арга хэмжээ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Уул уурхай, технологийн газрын дарга Ч.Алтанбагана “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар илтгэл тавилаа. Илтгэлдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны есдүгээр сарын байдлаар 2.9 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 29.5 сая тонн нүүрс борлуулж сарын дундаж борлуулалтыг 3.8 дахин нэмэгдүүлж ажиллалаа. Энэ үзүүлэлт нь компанийн үйл ажиллагаа явуулсан 12 жилийн түүхэн дэх хамгийн өндөр борлуулалт бөгөөд нийт борлуулалтын 26%-ийг эзэлж байна гэлээ.

Холбоотой мэдээ