С.Цэндбаатар: Урт цагааны барилгыг буулгах асуудал шүүхээр шийдэгдсэний дараа иргэдээс санал авах нь зохимжтой

2023-11-03 154 0

Урт цагааны барилгыг нураах талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийсэн. Үүнтэй зэрэгцээд түрээслэгчдийн төлөөлөл байр сууриа илэрхийллээ.

“Урт цагаан хөгжлийн холбоо” ТББ-ын төлөөлөл С.Цэндбаатар “Хотын даргын баримталж буй байр суурь бол Захиргааны хэргийн шүүх дээр яригдаж байгаа асуудлыг авч үзэхгүйгээр шийдвэр гаргах гэж байна.  2020 оноос хойш биднийг усгүй байлгасан. Онигоо шиг юм. Усыг нь хааж байгаад өөрсдийн шийдвэрийг гаргана гэсэн бодолтой байгаа.

Усны тухай асуудлаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл давж заалдах шатны шүүхэд нийслэлийн өмчийн харилцааны газраас гомдол гаргасан байсан. УСУГ-аас ус өг гэсэн шийдвэр гарвал бид Урт цагааныг устай болгох асуудлыг шийдэж өгье гэсэн байр суурьтай байгаа.

Захиргааны хэргийн шүүхээс нийслэлийн Засаг даргын 2020 онд гарсан А236 дугаар тогтоолыг түдгэлзүүлсэн. Бизнесийн үйл ажиллагааг зогсоо гэсэн Засаг даргын шийдвэр нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна.

Хотын дарга шүүхийн шийдвэрт нөлөөлж, ийм үйл ажиллагаа явуулахгүй байх гэж найдаж байна.

Урт цагааны барилгыг буулгах тухай асуудал шүүх дээр яригдаж байгаа. Олон хүний хувь заяа, хөрөнгө оруулагчдын асуудал бий” хэмээн ярилаа.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад “Урт цагааны барилгыг буулгах асуудал шүүхээр шийдэгдсэний дараа иргэдээс санал авах нь зохимжтой. Шүүхэд нөлөөлж болохгүй.

Урт цагааны барилгад 300-аад хүн үйл ажиллаж явуулж буй.

Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр Урт цагааны барилгыг хүчитгэх буюу засах нь зүйтэй гэсэн. Буулга гэсэн дүгнэлт гараагүй.

Түрээсээ төлөөгүй гэдэг нь 2020 оны гуравдугаар сараас ус, цахилгааныг хааж, гэрээ байгуулах үндэслэл байхгүй гэж өөрсдөө үзсэн” хэмээн хариулав.

Холбоотой мэдээ