“Эрдэнэс Тавантолгой” компанийн онцгой дэглэмийн хугацаа дуусгавар болж, гүйцэтгэх захирлаар Х.Мөнхжаргалыг түр хугацаагаар томилсон билээ. Гэхдээ удахгүй дахин БЭТ томилж, Ж.Ганбатыг үргэлжлүүлэн томилохоор тохироод буй.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанид томилогдон ажилласан Бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын тайланг сонслоо. Хийсэн ажлыг нь өндрөөр үнэлж, ач холбогдлыг нь улам баталгаажуулж, олон улсын жишигт нийцсэн удирдлага, гүйцэтгэх засаглалын бүтцийг нь шинэ түвшинд гаргах шаардлагатай байна гэж үзэн хуулийн дагуу арваннэгдүгээр сарын 26-нд БЭТ-ийг дахин томилж ажиллуулах нь зөв гэж шийдвэрлэсэн. Тэр хүртэлх хугацаанд БЭТ-ийн санал болгосны дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт шалгалт, аудитын газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулах, ТУЗ-ийн шийдвэрийг өнөөдөр сонслоо. Засгийн газрын хуралдаанаар БЭТ-ийг дахин томилно гэсэн юм.
Өөрөөр хэлбэл, Х.Мөнхжаргал нэг сарын хугацаанд үүрэг гүйцэтгэгчээр ажиллах бөгөөд Ж.Ганбат цаашид “Эрдэнэс Тавантолгой” компанийг удирдаж ажиллах юм байна.
0 cэтгэгдэлтэй