“Тууварчдад” ширүүн Засаг

2024-01-20 470 1

Тэртээ ардчилсан хувьсгал өрнөсөн гэх 1990 оноос тоолбол Монгол Улс есөн удаагийн байнгын парламентын үйл ажиллагаагаар засаглалаа бэхжүүлж, улс орны бодлого, хууль тогтоомжоо хэрэгжүүлсээр 2024 онтой золгов. Хүнээр бол 34 нас хүрч байгаа цэл залуу засаглал юм. Мөн бүх салбартаа сэргэлт, шинэчлэлд зорьж байгаагаараа энэ Засгийн газар үе үеийнхнээсээ өөр. Өөр хэмээж байгаагийн учир нь,  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бодлого,  ажиллагааг урт гартнуудад ширүүн гэчихэд болохгүй зүйлгүй. Монголчууд хүний юмыг чимээгүй авчихдаг нэгнийг “тууварчин” хэмээн егөөдөн дууддаг. Хэтэрхий  олуулаа болж төрд шургалсан ийм “тууварчид” монголыг өөд нь гаргахгүй, сэхээнд оруулаад байгааг Засгийн тэргүүн олж харсан нь системийн өөрчлөлт хийх зорилгыг нь тодорхой болгосон болов уу.

Ерөөс Ерөнхий  сайд өөрийн танхимын нөхдөдөө хатуурхаж, хулгайчдаа зарлаж байсан урд хожидын түүх өмнөх парламентуудад байсангүй. Төрөөс төрсөн тэрбумтнуудаа зарлаж, зарим тохиолдолд өөрийг нь өөрөөр нь илчлүүлж, уул овоолгоор нь нүүрс, алт, зэс, газрын ховор элементээ хил давуулж, зөөгсдийн мөрөөр хуулийнхныг оруулж, гадагшаа “шувуу” бологсдыг мөшгиж, цүнх баригчдаас эхлээд төр баригчдын багийг хуу татаж орхисон нь энэ Засаг. Хулгайг хуйгаар нь барьж, зогсооход чиглэсэн бодлогуудынх нь зорилт ч тэр чигтээ авлига, албан тушаалын наймаа, улс төр дэх ургийн модны салаа мөчрийг тайрах байв. Хэтэрхий урт буюу өнгөрсөн 30 жилийн туршид ургаж, томорч, бэхэжсэн авлигын асар том сүлжээ, сүжрэлдээнийг Ерөнхий сайд тамга авсан гуравхан жилийн хугацаандаа уг үндэсгүй болгоно гэдэг даанч боломжгүй, богинодох.

Гэлээ гээд Л.Оюун-Эрдэнийн зорилго, зориг хоёр багадсангүй, ТАВАН Ш ажиллагаа нүүрсчдийг, элдэв санг тоногчдыг, банк дампууруулагчдыг бэмбэгнүүлэн чичрүүлж чадлаа. Хулгайчдын сейфийг онгойлгох Ерөнхий сайдын түлхүүр ТАВАН Ш ажиллагаа ч авлигыг таслах ганц сувгаар хязгаарлагдсангүй, эдийн засаг сэргэх, төсвөө өөдрөг төсөөлөх, цалин тэтгэвэр нэмэгдүүлэх, иргэдийн бодит орлогыг өсгөх, бүтээн байгуулалтуудыг дэмжих сайн нөлөөллийг бий болголоо. Төрийг самууруулж, орлогын урсгалыг саармагжуулдаг урт гартнуудад төр төмөр нударга зангидаж чаддаг байвал дундаж давхарга томорч, иргэдийн сайхан амьдрах боломж нэмэгдсээр л байх болно.

  • Modern Talking был немецким дуэтом, сформированным в 1984 году. Он стал одним из самых ярких представителей евродиско и популярен благодаря своему неповторимому звучанию. Лучшие песни включают “You’re My Heart, You’re My Soul”, “Brother Louie”, “Cheri, Cheri Lady” и “Geronimo’s Cadillac”. Их музыка оставила неизгладимый след в истории поп-музыки, захватывая слушателей своими заразительными мелодиями и запоминающимися текстами. Modern Talking продолжает быть популярным и в наши дни, оставаясь одним из символов эпохи диско. Музыка 2024 года слушать онлайн и скачать бесплатно mp3.

Холбоотой мэдээ