Замын-Үүд авто замын боомтыг 24 цагаар ажиллуулж эхэллээ

2023-12-18 204 0
БНХАУ-тай хиллэдэг Монгол Улсын Замын-Үүд автозамын хилийн боомтын ачаа тээврийн урсгалыг 24 цагаар ажиллуулах туршилтыг 12 дугаар сарын 16-31-нийг хүртэл хугацаанд эхлүүллээ.
Туршилтын хугацаа амжилттай үргэлжилбэл ачаа тээврийн хэсэг нь цаашид 24 цагаар үйл ажиллагаагаа явуулна.
Замын-Үүд хилийн боомт 24 цагийн горимд шилжсэнээр ачаа тээврийг шуурхай, саадгүй тээвэрлэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломж бүрдэнэ.
Түүнчлэн тээвэрчдийн цагийг хэмнэхээс гадна буудал хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж зэрэг олон зардал буурч Замын-Үүдээс Эрээн рүү гарах том оврын автомашины дараалал багасах ач холбогдолтой.
Мөн цаашид зорчигч тээврийн хил нэвтрэх хугацааг уртасгах чиглэлээр БНХАУ-ын талтай санал солилцон ажиллаж байна.

Холбоотой мэдээ