Зам, тээврийн хөгжлийн сайдын нэрэмжит тэтгэлгийг 97 оюутанд гардууллаа

2023-12-21 228 0
Сурлагын амжилтаараа манлайлсан 97 оюутанд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нэрэмжит тэтгэлгийн батламжаа өнөөдөр /2023.12.20/ гардууллаа.
 Зам, тээврийн салбар нь нийт 50 мянга орчим ажилтантай эдийн засгийн хөдөлгөгч хүч томоохон салбар.
 Энэ салбарын боловсон хүчнийг бодлогоор дэмжих зорилгоор салбарын сайдын санаачилгаар анх удаа нэрэмжит тэтгэлгийг энэ жилээс бакалаврын түвшний оюутнуудад олгож эхлээд байна.
Тэтгэлэгт хөтөлбөрт нийт 200 орчим оюутан материалаа ирүүлснээс сурлагын амжилт, нийгмийн идэвх, сургалтын голч дүн зэргийг харгалзан дээрх тооны оюутныг нээлттэй сонгон шалгарууллаа.
Сайдын нэрэмжит тэтгэлгийг цаашид жил бүр уламжлал болгон олгох бөгөөд уг тэтгэлэгт хамрагдах боломж бүгдэд эрх тэгш нээлттэй гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.
Зам, тээврийн хөгжлийн сайдын нэрэмжит тэтгэлэгт БНСУ, ОХУ, БНХАУ зэрэг улсын гадаадын их сургуулиас, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Төмөр замын дээд сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Их засаг Олон Улсын их сургуулийн бакалаврын түвшний 97 оюутан тэтгэлгийн батламжаа гардан авлаа.
Ташрамд дурдахад,
 Зам, тээврийн салбарт 2030 он гэхэд тээврийн салбарт 22000 орчим шинэ ажлын байр бий болно.
2023 оны байдлаар манай зам, тээврийн салбарын мэргэжлээр нийт 3614 оюутан гадаад, дотоодын их дээд сургуульд суралцаж байна.
Энэ онд гэхэд зам, тээврийн салбарын мэргэжлээр суралцах дотоодын сургуулийн шинэ элсэгч 1025 оюутан, гадаадын сургуулийн шинэ элсэгч 490 орчим байгаа.
 Цаашид энэ тоог улам нэмэгдүүлэх, зам тээврийн салбарын мэргэжлээр залуу үеэ сургаж мэргэшүүлэх чиглэлд онцгой анхааран ажиллаж байна.

Холбоотой мэдээ