Энэхүү тогтоолын заалтуудаас үзэхэд арилжааны зориулалтаар, тэр дундаа биржээр арилжаалагдаж байгаа автобензиний экспорт хамаарахаар байна.
ОХУ-аас Монгол Улсад экспортолж буй бүх төрлийн автобензин /А-80, АИ-92, 95, 98/-ийг манай шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд болон ОХУ-ын Роснефть компани хооронд байгуулсан урт хугацааны шууд худалдааны гэрээний дагуу Ангарскийн боловсруулах үйлдвэрээс нийлүүлдэг.
Өнөөдрийн байдлаар ОХУ-ын Засгийн газраас манай гол ханган нийлүүлэгч Роснефть компанид Монгол Улс руу экспортолж буй бүх төрлийн автобензиний экспортыг зогсоох талаар мэдэгдээгүй бөгөөд манай улсад нийлүүлэх автобензиний үйлдвэрлэл, ачилт, тээвэрлэлт аливаа нэг саадгүй хэвийн явж байгаа мэдээг Роснефть компаниас ирүүлсэн.
Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар 01-ний өдөр Сүхбаатар боомтоор ОХУ-аас 56 вагон буюу 3360 тонн АИ-92 автобензин, 48 вагон буюу 2880 тонн дизель түлш импортоор орж ирээд байна” гэж мэдээлэв.
Өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улс 74,8 мянган тонн АИ-92 автобензин импортолсон бөгөөд 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 27 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна.
1 сэтгэгдэлтэй
Dating is a truly joyful experience. Sometimes we lose sight of this truth in our search for the right Online dating site