Сэтгүүл зүйн сэдэвт монголын анхны роман хэвлэгдлээ

2024-04-02 89 1

Зохиолч, нийтлэлч Ө.Үлэмжтөгсийн хүүрнэл зохиолын дөрөв дэх ном “5W1H” нэртэйгээр хэвлэгдлээ.

Тэрбээр өмнө нь “Танилц Ө.Үлэмжтөгс” (шүлгийн түүвэр) “Абсурд зүүдний хот” (постмодерн роман), “Иргэншлээс оргох тасалбар” (абсурд жүжиг, урбан өгүүллэгийн түүвэр), “Хийсвэр үг” (гранж шүлгүүд, триллер өгүүллэгүүд, контемпорари драм, кино зохиол), “Шинэ үнэр” хамтын антолог хэвлүүлсэн юм. Мөн “Let me introduce myself-My name is Ulemjtugs” нэртэйгээр англи хэлээр бүтээлээ хэвлүүлжээ.

Эрэн сурвалжлах албаны сэтгүүлчийг гол дүрээ болгосон энэ романы үйл явдал уншигчдыг ээдрээт хэргийн нарийн гогцоо руу хөтлөх аж.

Сэтгүүлчийн ажлын онцлог, арга барилаар нуун дарагдуулсан дуулиант хэргийг илчлэхийн тулд хэр хэмжээний хүндрэл бэрхшээлийг туулдаг, ямар сорилттой нүүр туулдгийг энэхүү романаар өгүүлжээ.

Зохиолч Ө.Үлэмжтөгсийн “5W1H”роман бол “Говь” концепц төслийн хүрээнд хэвлүүлэх гурамсан романы тэргүүн дэвтэр бөгөөд дахин хоёр цуврал роман уншигчдыг хүлээж байна.

Ташрамд сонордуулахад дээрх гурамсан романыг “AUM publishing” хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлж буй юм.

Монголын анхны сэтгүүл зүйн сэдэвт “5W1H”романы нээлт 2024 оны 4 сарын 5-ны өдрийн 19:30 цагт УИД-ийн 7 давхарт байрлах “NewYork Empire” ресторанд болно. Зохиолч Ө.Үлэмжтөгсийн шинэ номын нээлт, уран бүтээлийн үдэшлэгт Нисванис хамтлагийн дуучин Л.Энх-Амгалан, регги артист Растаман Жийжаа тэргүүтэй уран бүтээлчид, Я.Баяраа, Б.Батзаяа, С.Начин тэргүүтэй шинэ цагийн шилдэг 10 яруу найрагч оролцоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс аваарай. https://www.facebook.com/events/1727498077777145

Холбоотой мэдээ