ХААИС-ийн оюутнууд хятад хэл дээрх ном уншлагын танхимтай боллоо

2024-11-04 88 0

Монгол-БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан “Хятад орныг танин мэдэх нь” Өвөр Монголын соёлын өдрүүдийг зохион байгуулж байгаа билээ. Уг арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр хятадын ном уншлагын танхимыг Хөдөө аж ахуйн их сургууль дээр байгууллаа. Ингэхдээ Хятад орныг сонирхон судалдаг оюутан залуус төдийгүй манай улсад суралцдаг Өвөр Монгол, Хятад оюутнуудад зориулж төрөл бүрийн ном, сурах бичгээр баяжуулж, уншлагын танхимыг нээлээ.

Холбоотой мэдээ