Монгол Улсын экспортын орлогын голлох хувийг бүрдүүлдэг нүүрс тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Эко глобал ложистикс” компани тээвэр, ложистикийн салбартаа тэргүүлэгч гэдгээ бататган гурав дахь жилдээ ТОП-100 Аж ахуй нэгжээр шалгарч, 48 дугаар байрт эрэмбэлэгдлээ. Тус компани 2230 хүнийг ажлын байраар хангаж, 49 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төлөхөөс гадна 250-иад тэрбум төгрөгийн экспортын орлого төвлөрүүлсэн байна. Нийгмийн хариуцлагын төлөө хариуцлагатай тээвэр, логистик, тав тухтай ажлын байр, менежментийн зөв удирдлагыг эрхэм болгодог “Эко глобал ложистикс” компанийн шагналыг толгой компани болох “И-Коммодитс монголиа интеллижент ложистикс ХХК-ийн Дэд захирал Ш.Нэргүй гардан авлаа.
1 сэтгэгдэлтэй
Gümüşpala su kaçak tespiti Kadıköy’deki evimde su kaçağı vardı ve bu ekip sorunu hemen çözdü. Çok memnun kaldım. https://kwave.ai/ustaelektrikci