Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг хүний амжилтад хүрэх зам нь дардан байдаг гэдэг. Аливаад хариуцлагатай, эерэг хандлагатай байх нь мөн л шалгуурын нэг. “Марта” гэхээр хүн бүрт дотно сонсогдож, тэдний амжилтын түүх ч улсдаа болоод олон улсад үнэлэгдсэн бол “Алдо” дуудлагатай нохойг сургаад удаагүй ч амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна. Тэдний “эзэн”-ийг энэ удаагийн Nematimes булан онцоллоо. Түүнийг Лхамхүүгийн Бат-Эрдэнэ гэдэг. Тэрбээр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн сургалтын албанд сургагч багшаар ажиллаж байгаа дэслэгч цолтой алба хаагч юм.
-Миний бие Баянхонгор аймагт төрж, өссөн. Айлын ганц хүү. Аймгийн “Номгон” ахлах сургуулийг 2015 онд төгсөж, Үндэсний техникийн их сургуульд 2015-2019 онд авто инженер мэргэжил эзэмшсэн. Их сургуулиа төгсөөд аймагтаа ирэх үед Онцгой байдлын албанд суралцах хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалт явагдаж байсан. Шалгалт өгч, тэнцээд Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуульд суралцаж, төгссөнөөр мөрдэстэй цэргийн хүн болох мөрөөдөл маань биелсэн. Улмаар тухайн ондоо аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэгт аврагч-тэсэлгээчнээр анх томилогдож, 2020 онд Баянговь суманд Эрэн хайх, аврах бүлэг байгуулагдсанаар анхны бүрэлдэхүүний нэг болж, үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Харин 2022 оноос хойш ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн сургалтын албанд сургагч багшаар ажиллаж байна.
– Баянговь сумын Эрэн хайх, аврах бүлэгт үүрэг гүйцэтгэж байхдаа буюу 2021 онд аврагч-нохой хөтлөгч бэлтгэх 180 хоногийн сургалтад хамрагдсанаар эрэлч нохдын хамтаар гамшиг, ослын голомтод үүрэг гүйцэтгэх болсон. Аврагч нохой хөтлөгч нь эрэлч нохойн хамтаар төөрсөн, сураггүй болсон, усанд эндсэн зэрэг дуудлагын дагуу цаг алдалгүй шуурхай ажиллаж, илрүүлэх, аврах үүрэгтэй. Мөн албаны эрэлч нохойг өдөр тутмын дадлага сургалтаар тасралтгүй хангаж, хамтран ажилладаг гэдгээрээ онцлогтой. БНТУ-ын Хатай мужийн Хатай хотод 2023 онд тохиолдсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Эрэн хайх, аврах багийн бүрэлдэхүүнд “Марта” нохойтойгоо хамтран зүтгээд ирсэн. Бид хамтдаа нурангид дарагдсан таван хүний амь насыг аварч, нэрвэгдсэн 24 хүний цогцсыг илрүүлсэн.
-Миний одоогийн хамтрагчийг “Алдо” гэдэг. Тэрээр гурван настай. Герман хоньч үүлдрийн, улаан халтар зүстэй, эр нохой. Эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага болон ангийн гаралтай түүхий эд олж илрүүлэх чадваруудыг маш сайн эзэмшсэн. “Алдо” маань номхон дөлгөөн зантай, эрхлэх дуртай. Заасан зүйлийг хурдан сурдаг. Нохойг хэдий чинээ хайрлана, тэр чинээгээр эзэндээ үнэнч зүтгэдэг. Хамтдаа үүрэг гүйцэтгээд хоёр жил орчим болох гэж байна. Энэ онд нийслэлийн хэмжээнд тарваган тахал болон хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны 22-ын автомашин шалган нэвтрүүлэх товчоонд долоо хоног үүрэг гүйцэтгэхдээ 28 тарвага, 5 үнэг олж илрүүлэн, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн. Мөн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулсан “Албаны нохой 2024” улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медалийн эзэд болсон байна.
-Албаны эрэлч нохойг ашиглан төөрч, сураггүй алга болсон хүний эд зүйлийг нь үнэрлүүлж, үнэрээр болон мөрөөр эрэн хайх ажиллагаа явуулдаг. Төөрч алга болсон хүний дуудлага дээр очиж ажиллах үед нохой маань хүнээ олж, дуу өгөх үед өөрийн нохой болон мэргэжлээрээ бахархдаг. Эрэн хайх, аврах ажиллагаанд нохой ашиглахад цаг хугацаа хэмнэдэг бөгөөд богино хугацаанд амжилттай үүрэг гүйцэтгэх боломжтой. Мөн эрэлч нохой маань олон хүний ажлыг хөнгөвчилдөг гэдгээрээ давуу талтай.
-Миний эхнэрийг А.Номундалай гэдэг. Нийслэлийн өмчийн харилцааны газарт хуулийн мэргэжилтнээр ажилладаг. Эхнэртэйгээ анх ДХИС-д суралцаж байхдаа танилцсан. Ам бүл дөрвүүлээ. Бид гэр бүлээрээ амьтанд хайртай. Гэртээ нохой болон загас тэжээдэг. Мөн амралтын өдрүүдэд гэр бүлээрээ агаарт гарч, эзэнгүй нохой, муурыг хооллодог. Амьтан тэжээх нь төлөвших, бусдыг хайрлах, бусдад тусалдаг байх зан чанарыг “суулгадаг”. Мөн хариуцлагатай байх, хамт олонч байх, өөртөө итгэх итгэлийг ч нэмэгдүүлдэг олон давуу талтай.
-Сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг. Чөлөөт цагаараа дардас, боулинг тоглох дуртай. Албаны нохойг сургана гэдэг нь оюуны болон бие махбодын хувьд маш хүнд ажилд тооцогддог. Тийм учраас Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгэж байгаа нохойн хөтлөгч болон “аврагч” нохдоороо маш их бахархдаг.
3 cэтгэгдэлтэй
BWER Company provides Iraq’s leading-edge weighbridge solutions, designed to withstand harsh environments while delivering top-tier performance and accuracy.
BWER empowers businesses in Iraq with cutting-edge weighbridge systems, ensuring accurate load management, enhanced safety, and compliance with industry standards.
Enhance your industrial operations with BWER weighbridges, designed for exceptional accuracy and durability to support Iraq’s growing infrastructure and logistics sectors.