Орон нутгийн сургууль, цэцэрлэг гуравдугаар сарын 1-нээс хичээллэнэ

2021-02-24 718 0

Аймаг, сум, тосгон, баг дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн  үйл ажиллагааг 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо. Танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулна. Хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нь танхим, теле болон цахим сургалтын алинд нь  хамрагдахаа сонгох юм. Орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв хичээллэхгүй.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс, цэцэрлэг, хүүхэд харах төв, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийг 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо.

Холбоотой мэдээ