
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад айлчилж байна. Төрийн айлчлал 7-р сарын 06-13-ны өдрүүдэд үргэлжилнэ. Тус айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын манай улсад хийж буй анхны төрийн айлчлал юм.
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито өнөөдөр Ус сувгийн удирдах газарт зочиллоо. Хүндэт зочныг Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү нарын албаны хүмүүс угтан авлаа.
Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газрын Хяналт удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцаж, дараа нь УБ хотын Гачууртын эх үүсвэрт зочилж үйл ажиллагаатай нь танилцав.
Япон улсын ард түмний тусламжаар Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулахад нэн шаардлагатай байсан томоохон төслүүдийг хэрэгжүүлсний нэг нь 2012-2014 онд Гачуурт эх үүсвэрийг шинээр барьж байгуулсан явдал юм.
10 cэтгэгдэлтэй
https://shorturl.fm/UHitX
https://shorturl.fm/M4w2s
https://shorturl.fm/8oaeN
https://shorturl.fm/YYDaf
https://shorturl.fm/IBJaT
https://shorturl.fm/3MH2Q
https://shorturl.fm/HUKMB
https://shorturl.fm/hJ1f2
https://shorturl.fm/gG9sd
https://shorturl.fm/fy8ce