“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ХАРИЛЦАГЧДАДАА ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

2025-09-29 89 0

“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймгийн Цогтцэций суман дах Салбарт “Харилцагчийн өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулж харилцагч, худалдан авагчдад ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ танилцууллаа.

“Харилцагчийн өдөрлөг” арга хэмжээ 2025 оны 09 сарын 27-ны өглөөний 8:00 цагт салбар дах оффисын хурлын танхимд компанийн үйл ажиллагааны танилцуулгаар эхэллээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Уул уурхай технологийн газрын дарга Ц.Алтанбагана зочдод компанийн танилцуулга хийж, мэдээлэл өгсний дараа зочны аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцсанаар Уурхайтай танилцах аялал эхэллээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн 15 жилийн ой энэ онд тохиож байгаа. Түүхэн ойг тохиолдуулан олборлолт, экспорт, тээвэр, борлуулалтыг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх, төслүүдийн хэрэгжилтийг хангуулах гэх мэтчилэн олон ажил төлөвлөж, хэрэгжүүлж байна. Эдгээр ажлын нэг болон шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, харилцагч, худалдан авагчдад танилцуулах зорилгоор анх удаа “Харилцагчийн өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулсан юм.

“Харилцагчийн өдөрлөг” арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг, ТУЗ-ийн гишүүд, компанийн удирдлагын багийн бүрэлдэхүүн оролцож БНХАУ-аас хүрэлцэн ирсэн хүндэт зочид, худалдан авагчдад уурхайн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ танилцууллаа.

Уурхайтай танилцах аялал “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхийн баруун уухайгаар үргэлжилсэн. Баруун хойд уурхайг 2025 оны 01 сард нээж сайн чанарын 1/3 нүүрс гарган авч зах зээлд нийлүүлэхэд бэлэн болсон.Тус бүтээгдэхүүний үнслэг 10-с доош буюу хамгийн үнслэг багатай гэдгээрээ онцлогтой. Одоогоор 1.3 сая тонн 1/3 нүүрс олборлож биржээр арилжаалахад бэлэн болсон, худалдан авагч, харилцагчдад олборлолтын орчинд нь танилцуулга хийлээ.

Холбоотой мэдээ