ШИНИЙН НЭГЭНД 08:00-20:00 ЦАГ ХҮРТЭЛ ЗАМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ЗХУТ-ӨӨС ШУУД ДАМЖУУЛНА

2026-02-17 23 0
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Шуурхай баг маргааш буюу шинийн 1-ний өдөр ачаалал ихтэй газруудад Замын хөдөлгөөний төвөөс тодорхой зохицуулалтыг хийж ажиллах юм.
Мөн энэ өдөр 08:00–20:00 цагийн хооронд замын хөдөлгөөний нөхцөл байдлыг олон нийтэд тасралтгүй шууд дамжуулан хүргэх гэж байна. Ингэснээр иргэд олон нийт замын хөдөлгөөний бодит мэдээллийг цаг алдалгүй авч, ачаалал багатай замыг сонгон зорчих боломж бүрдэх юм.
Үүнээс гадна баярын өдөр үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа, онцгой байдал, эмнэлгийн цаг үеийн мэдээллийг хүргэнэ.
Мэдээллийг Zogii.mn, Ubn.mn, newsroom.mn, ergelt.mn, reelnews.mn, asu.mn, mand.mn, Newswire.mn, Elive.mn, Graph.mn, Arslan.mn, Focusnews.mn, болон МҮОНР, Авто радио шууд дамжуулна.

Холбоотой мэдээ